Хүүхэд хамгааллын ажилтнуудын 2013 оны мэргэжлийн сургалт зохион байгууллаа
Хүүхэд хамгааллын ажилтнуудын 2013 оны мэргэжлийн сургалтыг 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Тус сургалтанд Хүүхдийн төлөө үндэсний газрын орон нутгийн салбарын удирдлага, мэргэжилтнүүд хүүхэд хамгааллын асуудлаар мэргэших, практик арга зүйд суралцах чиглэлээр хүүхэд хамгааллын мэргэжилтний ажлын байрны үүрэг, өдөр тутмын зарим үйлчилгээний техник, орон нутгийн түвшинд гэр бүл салалтын үед шинжээчийн дүгнэлт хийх нэг ижил арга зүй, гэр бүлд зөвлөгөө өгөх, ял хойшлогдсон хүүхдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл туршлага солилцож, тоон мэдээлэл гаргах аргачлал, гамшиг, онцгой байдлын үед ашиглах хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах чадвартай боллоо.
Аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтнүүд хүүхдийн нас сэтгэхүй, орон нутгийн онцлог, хэл соёлын ялгаа, зорилтот бүлэгт зориулсан хөгжлийн хөтөлбөр, арга зүйгээр ажиллах хувилбарт суралцлаа.
Монгол улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн ээлжит тайланг 2014 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлэх бөгөөд тус тайланг боловсруулах арга зүйн хүрээнд орон нутгийн мэдээлэл цуглуулах, тайлан боловсруулах чиглэлийн талаар 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвийн удирдлага, хөгжил, хамгааллын мэргэжилтнүүд ХТҮГ-ын нэгжийн төлөөлөл, мэргэжилтнүүдтэй саналаа солилцон хамтран ажиллаа.