Д.Ганхуяг: Иргэн өөрийн гэсэн өмчтэй үедээ л эрх чөлөөтэй байдаг
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсантай нь холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн газар өмчлүүлж болно гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр, иргэдийн эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.
-Монгол хүн бүр газраа хамгаалж, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах нь шаардлагатай. Хуучин хуулиар газрыг өрх бүрт өмчлүүлнэ гэсэн байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх хуга-цаанд ард иргэдээс гаргасан дийлэнх санал хүсэлтэд газрыг иргэнд өмчлүүлэх хоёр зориулалтыг дурьдсан байдаг. Тариа, ногоо тарих, нөгөө нь гэр бүлийн хэрэгцээнд гэж.
Энэ нь гэр бүл үүсгэж байгаагүй иргэдийн газар өмчлөх эрхийг хязгаарласан заалт болсон байна гэж хууль санаачлагчид үзээд "гэр бүлийн хэрэг-цээнд" гэснийг "хувийн хэрэгцээний" гэж өөрчилж хуулийн төсөлд тусгасан.
-Хаврыг чуулганаар энэ хуулийг хэлэлцэж амжих болов уу?
-Засгийн газраас газар өмчлөлийн хугацааг сунгах хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд иргэн бүр газар өмчлөх эрхтэй болж болох юм.
Иргэн өөрийн гэсэн өмчтэй үед эрх чөлөөтэй байдаг. Тийм учраас энэ хуулийн төсөлд "иргэн бүрт" гэж оруулж өгсөн. Үргэлжлүүлээд хот, суурин газрын метр кватратад тодорхой үнэлгээтэй болох хуулийн төслийг хэлэлцэж байна. Бид малыг хувьчилж чадсан шиг газрыг иргэнд нь ойртуулж, амьдрах боломжийг нь олгож байна.