Ерөнхийлөгчийн Сингапур Улсад хийж буй айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй айлчлал эхэллээ.
2013.11.26

Ерөнхийлөгчийн Сингапур Улсад хийж буй айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ “Чанги” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 24-нд газардлаа.

Ерөнхийлөгчийг угтах үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны дарга Хен Чи Хо,

БНСУ-аас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Питер Тан Хай Чуан, Гадаад хэргийн яамны зүүн хойд Азийн газрын дарга Йип Ве Киат болон Гадаад хэргийн яамны ёслолын албаны дарга Тэй Кристин Роуз нар байлцлаа.