2013.12.04

Архины хор хөнөөлийг бууруулах үндэсний чуулган энэ сарын 5-д болно

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам хамтран Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо гэсэн Үндэсний чуулганыг энэ сарын 5-нд Төрийн ордонд 10.00 цагаас хийнэ. Маргааш 11.30 цагаас үүнд зориулсан хэвлэлийн бага хурал Монгол Ньюс  мэдээллийн төвд болно.