О.Баасанхүү гишүүн Ганцад хоригдож буй дуулиант хэргүүдийн эзэдтэй уулзжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.10

О.Баасанхүү гишүүн Ганцад хоригдож буй дуулиант хэргүүдийн эзэдтэй уулзжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд “Ганц худагт зургаан сар хоригдож байхдаа хоригдож нас барсан хүн бий” гэх мэдээлэл ирсэн байна.

Тийм учраас О.Баасанхүү гишүүн тэнд юу болоод байгаа, нөхцөл байдал ямар байгаа зэргийг өөрийн нүдээр үзэхээр Ганц худаг руу явж, очсон байна. Хамгийн гол нь Ганц худагийн одоогийн байгаа нөхцөл байдалтай танилцахаар явжээ. Энэ үеэрээ хуурамч гарын үсэг үйлдэж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх “Жаст”-ын Ш.Батхүү, генерал Т.Дашдэлэг, найз охиноо зодож, хөнөөсөн Г.Алтанхүү нартай уулзсан байна.

Генерал Т.Дашдэлэгийн хувьд 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан. Мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын зүгээс онгоцны моторыг хүлээлгэж өгөөгүй учир манай улсад шилжүүлсэн гэх 1.5 сая ам.доллараа эргүүлэн авахаар хандсан нь бий.