Өвлийн уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх зөвлөмж хүргүүллээ
2014.01.28

Өвлийн уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх зөвлөмж хүргүүллээ

  Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисоос Монголын Морин спорт уяачдын холбоонд өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх тухай зөвлөмж хүргүүллээ.

Энэхүү зөвлөмжид "Өвлийн уралдаанд Хурдан морь унаач хүүхдийн эрх зөрчигдөн, эрүүл мэндээрээ ихээхэн хохирдог. Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулан  оролцуулахгүй байхыг сануулан зөвлөмж хүргүүлж байна” гэжээ.