С.Ганбаатар: Удирдлагууд арчаагүй, мэдлэггүй, сэтгэлгүй байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.02.28

С.Ганбаатар: Удирдлагууд арчаагүй, мэдлэггүй, сэтгэлгүй байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-    Өнөөдрийн мэдэгдлийн гол шалтгаан юу вэ?

-    Би МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд яг нэг жил болж байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 28-ны өдөр ажлаа өгөөд хүндэт ерөнхийлөгч болж байлаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр би ийм байдалд хүрсэн. Гэтэл сүүлийн нэг жилд цалин, тэтгэвэр тэтгэмжийн тал дээр олигтой өөрчлөлт гарсангүй. Тэтгэврийн доод хэмжээ 67 мянга байхад би зургаан жил ерөнхийлөгчөөр ажлаад буухад 144 мянга болсон. Гэтэл өнөөгийн байдал бол бид тэмцэх цаг ирснийг харуулж байна.

МҮЭХ-ны зургаан жил ажиллаж ирсэн дуу хоолой, идэвхи хэвээрээ байгаа ч онцгой анхаарч, сайжруулах хэрэгтэй байна. Тэтгэвэр, тэтгэмж болон цалин хөлс дээр нийгмийн олсон баялгийг буцаагаад иргэддээ тэгш хүртээх ёстой. Гэтэл үнээ хөөрөгдөж байгаа хүмүүс л баяжаад, мөнгөтэй болоод байна. Баян хоосны ялгаа ихсэх шалтгаан бол энэ. Тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхний цалин ноцтой байдалд хүрсэн байна.

Тиймээс улсын гурван талт хэлэлцээрийг нэн яаралтай хуралдуулах ёстой. Нийгэм даяараа уурлаж, бухимдаж, амгалан бус байснаас гурван талт хэлэлцээр дээр ярилцах ёстой. Энэ механизм ажиллахгүй байгаа учир би хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардаж байгаа юм.

-    Тэтгэвэр тэтгэмжийг энэ сараас нэмэгдүүлсэн. Хүмүүс хэт багаар нэмсэн гэх гомдолтой байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
 Хулгайч нохой шиг нууцаар цалин, тэтгэвэр нэмдэг ийм асуудлыг анх удаа сонсч байна.

-    Иргэд маш их бухимдалтай байгаа. Тийм учраас тэтгэврийн нэмэгдэл хангалттай юм уу, эсвэл дахин нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдгийг гурван талт хэлэлцээр дээрээ хэлэлцэх шаардлагатай байна. Холбогдох талууд нь өөрсдийн хариуцсан салбартаа мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Хамгийн гол нь тооцоо, судалгаа хэлэлцээрийн ширээн дээр явагдах ёстой.

Би бол гурван талт хэлэлцээрийг сайн ашигладаг, тооцоо судалгааг сайн хийж, жагсаал цуглаанаа зохион байгуулаад шахалт ч сайн үзүүлдэг байсан. Гэтэл одоо гурван талт хэлэлцээрийн удирдлагууд арчаагүй, мэдлэггүй, сэтгэлгүй байгаа харагдаж байна л даа.

-    Засгийн газраас цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдүүлэхдээ нууцаар нэмнэ гэх зүйл яриад байгаа. Цалин нэмэгдүүлэхийг шаардах нь ер нь хэр зүйд нийцэх бол?

-    Хулгайч нохой шиг нууцаар цалин, тэтгэвэр нэмдэг ийм асуудлыг анх удаа сонсч байна. Гурван талт хэлэлцээрээр хэлэлцээд хэдээр нэмэхээр болсноо зарлана. Харин цалин нэмчихээд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх үүргийг хэлэлцээрт оролцогч талууд үүрэх учиртай.  Нууц гэсэн асуудал байх ёсгүй.

-    Ам.долларын ханш нэлээд өслөө энэ асуудалд ямар бай суурьтай байна?

-    Ам.долларын ханш бол Засгийн газарт бурууг тохож болохгүй асуудал. Долларын ханш чангарч, төгрөгийн худалдан авах чадвар унаж байна. Долларыг хэмжээнд барина гэж байхгүй. Алгуурхнаар нэмэгдэж болно. Монголбанкинд хариуцлага тооцох асуудлыг УИХ цэвэр хариуцах асуудал. Би ээлжит бус чуулган эхлэнгүүт энэ талаар асуулга тавина.

Долларын ханш өслөө гэдэг дээр Засгийн газрыг буруутгах аргагүй. Төгрөгийн худалдан авах чадвар буюу инфляци харин өсвөл Засгийн газарт, Сангийн яамтай ярих хэрэгтэй. Инфляци долларын ханшийг хооронд нь хольж хутгаж болохгүй.