Хойд Солонгос,Монгол улсууд хамтарсан компани байгуулав
2014.04.03
Хойд Солонгос,Монгол улсууд хамтарсан компани байгуулав
Өнгөрсөн Мягмар гаригт Хойд Солонгосын Пёнгянг хотноо Монгол улсын ҮХАА- сайд Х.Баттулга болон МУ-ын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар хүрэлцэн очиж, тус улсын Гадаад худалдааны газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Рюнг Намтай уулзсан билээ.
Тэгвэл өчигдөр үргэлжилсэн уулзалтаар Хойд Солонгос,Монгол улсуудын төлөөлөгчид хамтран Жингсонг нэртэй компани байгуулсан тухай өнөөдөр Хойд Солонгосын Чусонг Илбу сонинд мэдээлжээ.
Уг компани ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус ч талууд хөдөө аж, ахуй, мал аж ахуйн салбар дээр хамтран ажиллахаар ийнхүү хамтарсан компани байгуулсан байх магадлал өндөр юм байна.