2010.07.08

Л. Гантөмөр:


Манай сайтын сонгогч танд зориулсан "76-аас асууя" буланд иргэдээс УИХ-ын гишүүн Л. Гантөмөрт хандан ирсэн асуултуудад хариулт авсныг нийтэлж байна.

Таны нөгөө "хэмнэлт"-ийн ажил юу болж байгаа вэ?

2008, 2009 оны төсөвт нийлээд 150 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байгаа. Тэр хэмнэгдсэн дүн бол 2010 оны төсөвт хадгалагдаад явж байгаа. Нэмээд гаргаж буй санаачлагууд бий. Хууль, эрх зүйн орчны тал дээр нь нэлээд олон санал гаргана. Мэдээж хэмнэж амьдрах, монголчууд, Монголын төр засаг ард түмнийхээ мөнгийг хэмнэж амьдрах хандлагыг тогтоож чадсан гэж бодож байгаа. Энэ нь цаашлаад улам хүчтэй болохын тулд УИХ–ын гишүүдийн оролцоо шаардлагатай гэдгийг байнга мэдэрч байгаа, гишүүдэд байнга асуудал тавиад явж байгаа. Хэмнэлттэй холбоотой ажлуудыг санаачлагатайгаар зохион байгуулна гэдгийг дахин хэлье.

Нарийн,  шаардлагатай, детальчилсан мэдээллийг харахыг хүсвэл хаанаас авч болох вэ?
 

Сангийн яам сайн мэдэж байгаа. Жишээлбэл 2009 оны төсөв дээр ямар хэмнэлтийн саналууд гаргаж, тэр нь яаж дэмжигдсэн талаар шаардлагатай бол бүгдийг бичгээр гаргаж өгч болно.

Томоохон буюу онцлох хэмнэлтийн жишээг дурьдаач?
 

Төсвийн урсгал зардлыг 2009 оны төсөв дээрээс 100 тэрбум төгрөгөөр унагаж буюу буулгаж багасгасан байгаа юм л даа. Үүний дотор том жишээ гэх юм бол төвлөрсөн арга хэмжээнүүдэд зарцуулсан мөнгө, гадаад руу явдаг томилолтын мөнгө, дээр нь УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан хаагчдын хэвлэл захиалга дээр үргүй зардаг мөнгө, утасны төлбөр дээр хүртэл хасалт хийгдсэн байгаа. Гэхдээ энэ ажлын ард ганц хүн нь гарахад хэцүү юм. Олон хүнийг, олон хүний санаачлагыг нааж явах шаардлага байна. Үүнд хамруулан хамтран ажиллах үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулан хэрэгжүүлж байгаа.

Сонгогчидтойгоо холбоотой байгаа юу?
 

Сонгогчидтойгоо уулзаж байгаа. Мөн төвлөрсөн байдлаар том уулзалтуудыг энэ ондоо багтаан хийнэ гэж төлөвлөж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.