Засгийн газрын тэнэглэл
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.19

Засгийн газрын тэнэглэл

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголын Засгийн газрын тэнэглэлийн талаар хэлжээ. Ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина” гэж төсөвт суулгасан.

Гэтэл өнөөдөр 1808 төгрөг боллоо гэсэн сэтгүүлчийн асуултад энэ бол Монголын Засгийн газрын гайхамшигтай гоё тэнэглэл. Надад үнэхээр хэлэх үг алга. “Ам. долларыг 1384-т барьж чадах уу” гэж Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуухад “Барьж чадна аа” гэж хэлж байсан. “Та нар чадахгүй ээ. Арай жаахан дээшлүүл ээ” гэж хэлэх ёс зүй надад байхгүй.

1384-т барьж чадна гэж ам бардам хэлж байсан тэр хүн өнөөдөр чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага тооцох нь УИХ- ын  гишүүдийн асуудал. Яагаад дуугарахгүй байгааг нь мэдэхгүй байна. Нөгөө л нэг хариуцлага тооцох механизм байхгүйн тод жишээ. Ер нь эдийн засагт хэт намчирхсан улс төр орж болохгүй” гэжээ.