Ажилласан жил нөхөн тооцох хүсэлт авах хугацаа ирэх сард дуусна
Ажилласан жил нөхөн тооцох хүсэлт авах хугацаа ирэх сард дуусна
2014.05.23

Ажилласан жил нөхөн тооцох хүсэлт авах хугацаа ирэх сард дуусна

Ажилласан жил, тэтвэврийн шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ иргэд ирэх сарын 1-ний дотор өгөх боломжтой юм байна.

Тухайн хүсэлтээ гаргаж амжаагүй иргэд заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхгүй бол хугацааг дахин сунгахгүй гэнэ. Иргэд хүсэлтээ харьяа Нийгмийн даатгалын хэлтэст гаргах юм байна. Хүсэлт гаргахдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх юм байна.

 Түүнчлэн ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хамгийн сүүлд сурч төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, түүний хуулбар /1990-2000 онд хамаарах диплом, гэрчилгээний хуулбар/ цэргийн батлах түүний хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай аж.