2009.11.12

Л.Гантөмөр: Би МАХН-ын даргын үгэнд л итгэдэг

УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨРТЭЙ ярилцлаа.

-Таныг "Эрдэнийн хувь" бүлэглэлд элслээ л гэсэн. Маргааш нь бүлгийн дэд даргаар сонгогдсон. Хоорондоо холбоотой юу. Ер нь дэд дарга болоход хувь хүний фактор жин дарав уу, эсвэл "Эрдэнийн хувь"-ийн квот байв уу?

-УИХ дахь АН-ын бүлэг байгуулагдах үед л намын удирдлагуудаас бүлгийн дэд даргын ажлыг хийгээч ээ гэдэг санал удаа дараа тавьж байсан. Миний хувьд бүлэг маань эхлээд бүтэн байх ёстой, дараа нь удирдлагаа нэг мөр шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Мэдээж, "Эрдэнийн хувь"-ийн гишүүд бүлгийн дэд дарга болоход дэмжсэн. Санал ч тавьж байсан. Ялангуяа, Эрдэнэ гишүүн, Амаржаргал гишүүн хоёр "Энэ ажил дээр чи оч оо, бидэнд дөрвөн жилийн хугацаанд ард түмэнд амласан амлалт бий. Хэдийгээр ялагдсан ч гэсэн амлалтынхаа төлөө явах хэрэгтэй байна. Арван зөв бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллая" гэдэг санал тавьжбайв. Бүлгийн гишүүд бурдчихлээ. Засгийн газар байгуулагдаад жил гаруйнхугацаа өнгөрсөн, сонгуулиуддуусчихлаа. Гол бодлогодооханцуй шамлан орох ёстойгэж би бодсон. Тэгээдсаналыг хүлээж авсан даа.

-Бүлгийн ахлагч нь "Ал-тангадас" фракцынх учраас "Эрдэнийн хувьддэд даргыг квотоор өглөө гэж ойлгосон шүүдээ. Гүйцэтгэх зөвлөлдээр ч ингэж ярьсан юм биш үү?

-Үгүй байх аа. Бүлгийн хурал дээр гишүүд Алтанхуяг даргаас асууж байсан. Ямар нэгэн фракцын төлөөлөл гэж энэ албанд очиж байгаа юм биш биз дээ гэхэд Алтанхуяг дарга, "Тийм юм байхгүй ээ, бүлгийн гишүүд дундаасаа сонголт хийдгийн дагуу сонгож байгаа. Энэ уламжлалын дагуу Гантөмөрт итгэл хүлээлгэх нь зөв гэж бодож байна гээд Гүйцэтгэх зөвлөлд санал болгосон. Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн учир бүлгийн хуралд оруулж байна" гэсэн. Ийм тайлбар намын дарга хийж байсан.

-Ямар нэг малгайн дор нэгдэхгүйгээр явж болдоггүй гэж үү. Яагаад та энэ бүлэглэлд нэгдэв ээ. Тэмүүжин гишүүн бол "Манай залуус фракцлагддаггүй" гэж итгэл дүүрэн хэлж байна лээ.

-Ер нь угшил хөөвөл би МҮДН фракцын хүн шүү дээ. Одоо ч тэндээ харъяалагддаг. Тэр нөхдийнхөө дунд явдаг. Ер нь улс төрд фракц гэдэг ойлголт байдаг. Тодорхой асуудал дээр ойлголцоход хялбар нөхдийн цугларалт байдаг л даа. Түүнээс биш фракцаас ийм шийдвэр гарлаа, дагаарай, мөрдөөрэй, гээд байдаггүй

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.