2010.10.26

Ж.Энхбаяр: Бид улсаа Швед, Норвеги шиг болгохын төлөө ажиллах хэрэгтэй

Хамгийн гол үр дүн нь Монголчуудын сэтгэлгээнд гарсан өөрчлөлт. Ардчилсан Үндсэн хуулийнхаа дагуу төрийн эрх барих дээд байгууллагаа тайван замаар төлөөллөөрөө дамжуулж сонгодог болж чадсан. Нээлттэй, чөлөөтэй эдийн засгийг нутагшуулж чадлаа. Хүн өөрөө хичээвэл сайхан амьдрах боломжтой гэсэн сэтгэлгээний мөн чанарыг ойлгосон. Арван хүний долоо нь энэ нийгмээ хүлээн зөвшөөрөөд, зохицоод амьдарч эхэлж байна. Үлдсэнхувь нь нийгэмдээ зохицож чадахгүй хүнд амьдарч байна. Тиймээс тэднийг ирээдүйд нийгмийн шинэ нөхцөлд амьдрахад нь дасгах, хөрөнгөлөг дундаж давхаргыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай улс 20 жилийн дараа европын улс шиг, тэр дундаа Скандиновын Швед, Норвеги шиг иргэд нь чинээлэг амьдралтай болсон байх болов уу. Үүний төлөө л бид ажиллах ёстой. Ингэхийн тулд МАХН-ын нийгмийн баримжаатай, зүүний үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол ирээдүйн 20 жилд байх ёстой зүйл.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.