М.Энхболд ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд “Тэнгэрлэг Соёл, Дэлхийн Энх тайвны Гэрлийн дахин сэргээлт” төрийн бус олон улсын байгууллагын ерөнхий менежер Ким Дэ Вон тэргүүтэй төлөөлөгчдийг долдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Ноён Ким Дэ Вон УИХ-ын дэд даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд, байгууллагынхаа талаар танилцуулан мэдээлэл өглөө.
Тус байгууллагыг Солонгосын дайны ахмад дайчин ноён Лий Ман Хий үндэслэн байгуулсан бөгөөд тэрээр олон орны төрийн тэргүүнүүд болон хууль тогтоогч нарт хандан одоо үргэлжилж байгаа бүх дайныг зогсоож даян дэлхийд энхийг тогтоох олон улсын хууль хамтран төсөвлөхийг уриалж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд ТББ-ын төлөөлөгчид УИХ-ын дэд даргыг 2014 оны 9 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах “Энх тайвны төлөөх шашнуудын дэлхийн холбоо”-ны анхдугаар уулзалтад оролцохыг урив