Ж.Энхбаяр гишүүн төсвийн зарцуулалтыг шалгуулна
2009.09.28

Ж.Энхбаяр гишүүн төсвийн зарцуулалтыг шалгуулна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ сарын 14-25-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, зарцуулалт, ажлын гүйцэтгэл зэргийг шалгуулахаар Сангийн яамны мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь очин аймгийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Мөн энэ асуудлаар ажлын хэсэг томилон ажиллуулахаар болов.

Гишүүн ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд Говь-Алтай аймагт 988.0 сая төгрөг хувиарлагдсныг шалгарсан төслийн нийт 90 гаруй бизнес эрхлэгчдэд хувиарлан өглөө. Энэхүү төслийн зээл нь бага хүүтэй бөгөөд эргэн төлөлтөөр нь дахин ЖДҮ-ийг дэмжих зээл олгох боломжтойгоороо давуу талтай юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.