Ж.Энхбаяр: Олгох ёстой газар, улсын нөөцөнд авах газрын асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй
2009.10.06

Ж.Энхбаяр: Олгох ёстой газар, улсын нөөцөнд авах газрын асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй

-Гадаад улсын дипломат төлөөлөгчдийн газрын болон консулын газрууд улам цаашдаа Монгол улсenkhbayar_j_huralaand_03ын хөгжилтэй холбоотой болоод энэ хүсэх газрын хэмжээ нэмэгдэх байх аа. Тэгэхээр тусгай хэрэгцээнд газар авах тухай асуудал дутуу орж ирээд байгаа харагдаж байна. Нэлээн хэдэн ЭСЯ болон консулын газрын асуудлууд орж ирээгүй байгаа юм. Энийгээ нэг мөр болгоод, мөн цаашид олгосон газрыг биш, олгох шаардлагатай буюу нөөц газрын асуудлыг давхар оруулж ирүүлбэл яасан юм бэ гэдэг энэ үндэснээс буцаая гэдэг. Хоёрдугаарт, тэр яригдаад байгаа Сурагвай гээд корпораци Японд албан ёсоор дампуурлаа зарлаад хуулийн этгээд биш болсон. Тийм байсаар байтал тэр газар компанийн нэр дээр Монголд олон га газрыг байлгаад байгаа нь бас нэг ойлгомжгүй нэг асуудал байна.  Энийг нарийн судалж эргэж харж үзэх ёстой гэдгийг бас мэдээлэл маягаар.

Мөн Улаанбаатар хотын төвд байгаа Хүүхдийн соёл амралтын төв гэж 40 орчим га газар одоо сайхан парктай болно гээд 3 жил хүлээлээ. Японы Иточу корпораци хөрөнгө оруулалт хийгээд хөгжүүлнэ гэсэн. Албан ёсоор саналыг нь бид Улсын мэргэжлийн хяналтын газарт байхад холбогдож асуусан. Тийм санал байхгүй гэдгээ Иточу нь илэрхийлдэг юм байна лээ. Сүүлийн үед хүүхдийн парк нэрийн дор зүүн талаас нь, хойд талаас нь бусдад дамжиж газар олголт хийж, өөр зориулалтаар барилгын ажил эхлээд байгаа. Энийг бас нэгэнт энэ газрын асуудал ярьсных бас энэ дээр нэлээн анхаарч, бусдын анхаарлыг төвлөрүүлье гэж бодож байна. Ингээд энэ саналыг нэгдсэн одоо олгогдсон биш, цаашид олгох ёстой газар, цаашид улсын нөөцөнд авах хэрэгцээтэй газрын хамт асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй, энэ асуудлыг буцаая гэсэн саналтай байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.