Ж.Энхбаяр: Хөдөөгийн болон Улаанбаатарын сургуулийн багш хоёрын цалингийн зөрүү 50-60 хувь байна
2009.10.06

Ж.Энхбаяр: Хөдөөгийн болон Улаанбаатарын сургуулийн багш хоёрын цалингийн зөрүү 50-60 хувь байна

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн онцлог зорилтууд гэж 5 зүйлийг тодорхойлсон байна л даа. 6 юм байна. Энэ дээр нэг ийм зорилтыг нэмж өгөөч гэж Ерөнхий сайдаас хүсэж байна. Бид хөгжлийн, enkhbayar_j_huralaand_05эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгоно гээд зорьж байгаа. Энийгээ одоо энэ зорилтын маань суурь болсон хөдөө аж ахуйн бэлчээрийн асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал, ашигт малтмалын ордын асуудал, хот байгуулалтын асуудал, дэд бүтцийн асуудал. Энэ бүгдийн суурь болсон энэ газрын харилцааны асуудлыг бид боловсронгуй болгож, газрыг одоо эдийн засгийн зөв зохистой эргэлтэд оруулж, нэгдсэн мэдээллийн сан бүхий болгож энэ газрын эдийн засгийн боломжийг одоо нээлттэй болно гэдэг юм уу, ийм томъёолол хийгээд энэ онцлог зорилтдоо оруулчихвал яасан юм бэ.

Дараа нь боловсролтой холбоотой нэг асуудал байна. Ялангуяа хөдөөгийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдээс элсэлтийн шалгалт өгөөд их дээд сургууль, ялангуяа эдийн засгийн чиглэлийн, техник-технологийн чиглэлийн сургуульд элсэн орох тоо тасралтгүй унаад байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд. Энэ нь хөдөөд явагдаж байгаа багш, сургалтын орчноос болж байна. Ялангуяа тэр хувьсах зардлаар тооцон олгож байгаа зардалтай холбоотойгоор хүүхдийн тоонд тааруулж зардал олгохтой холбоотойгоор сургалтын чанар асар их унаж байгаа нь яг энэтэй шууд холбоотой гарч ирж байгаа юм. Үүнийг яаралтай засахгүй бол хөдөөгийн боловсрол хэцүү болоод байна. Одоо манай аймагт хэд хэдэн суманд үнэхээр хүндэрч байна л даа. Хөдөөгийн сумын багш, Улаанбаатар хотын сургуулийн багш хоёрын зөвхөн цалингийн зөрүү гэхэд 50-60 хувь болсон байгаа юм. Яагаад гэвэл тэр суралцаж байгаа хүүхдэд ногдож байгаа зардлаа тэр багшийн авч байгаа цалин бага байдаг. Хотын багш өндөр цалин аваад байдаг. Хөдөөгийн багш цалин бага авдаг. Тэгэхээр энэ боловсон хүчин тогтохоо болиод байдаг. Улмаар сургуулиуд нь өөрөө амьдрах чадваргүй болоод үндсэндээ ингээд сургуулиуд нь унаж эхэлж байна. Тэгэхээр нөгөө сургуулийг тэгш болгох, хүн болгоноос суралцах үндсэн эрх, нөгөө олон зүйлүүд нь байхгүй болоод байна. Энэ тал дээр яаралтай авч үзэх зүйл анзаарагдаад байгаа юм. Энэ дээр энэ хөтөлбөр дээр тусгах зүйлүүд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.