Ж.Энхбаяр: Нөөц хөрөнгөө Монголбанкиндаа байршуулаад төсвийн алдагдал, төрийн сангийн төлбөр гүйцэтгэх чадвараа сайжруулах үүднээс хөдөлгөхгүй байвал зүйтэй
2009.10.06

Ж.Энхбаяр: Нөөц хөрөнгөө Монголбанкиндаа байршуулаад төсвийн алдагдал, төрийн сангийн төлбөр гүйцэтгэх чадвараа сайжруулах үүднээс хөдөлгөхгүй байвал зүйтэй

Монгол Улс төсвөөсөө бид үндсэндээ 300 гаруй тэрбумыг арилжааны банкуудад өгчихсөн байгаа. Төсөв, нийгмийн даатгал,enkhbayar_j_tangarag Монголбанкнаас. Одоо бид эцсийн нөөц болсон эрсдлийн сангийн 200 гаруй тэрбумыг арилжааны банкуудад өгөх асуудлыг ярьж байна. Энэ бол бидний эцсийн нөөц. Бидэнд байгаа эцсийн
бэлэн мөнгө. Өөр мөнгө байхгүй. Энэ эдийн засгийн хүндрэлтэй, санхүүгийн хямралтай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкны авч байгаа арга хэмжээ хэтэрхий удаан, мэдрэмжгүй, цаг хугацаанаас нэлээн хоцорч явж байгаа гэж хэлэхээр байна.

Одоо энэ 200 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулаад зорьсон зорилго, үр дүндээ хүрч чадахгүй байхаа гэж айж байна. Тэгэхээр энэ эцсийн нөөц хөрөнгөө, арилжааны банкуудаасаа илүү Монголбанкин дээрээ байршуулдгаараа байлгаад, төсвийн алдагдлууд, төрийн сангийн төлбөр гүйцэтгэх чадвараа сайжруулах үүднээс хөдөлгөхгүй байх юм бол зүйтэй гэж үзэж байна. Үнэхээр байршуулах ёстой гэж үзэж байвал экспортын орлогыг бий болгож байгаа. Өнөөдөр Монгол Улсын гадаад
худалдааны алдагдал 800 гаруй сая доллараар давсан. Энэ юу харуулж
байна вэ гэхээр Монгол Улс өнгөрсөн энэ 90-ээд оноос хойш өртөг бий болгодог, бүтээмж бий болгодог үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй нь харагдсан. Бид худалдан авагч л орон. Зөвхөн үнийн өсөлт, ашигт малтмалын үнийн өсөлтөн дээр амь торгоож байсан. Тэр нь байхгүй болохоор бид яг ийм байдалд орж байгаа юм. Ийм байдлаар цаашаа удаан явбал Монгол Улс валютын нөөц байхгүй, гадаад худалдааны төлбөр гүйцэтгэх чадвар бидэнд байхгүй болно. Үнэхээр мөнгө өгөх гэж байгаа бол үүнийг түрүүний Сангийн сайдын хэлдэг шиг зорилготой өгмөөр байна. Яаралтай алтны орд газрууд одоо санхүүжилт байхгүй зогсчихсон байна, энэ хаврын ажил бол. Нөөц байна, техник байна,
боловсон хүчин байна. Эх үүсвэр байхгүй.

Алтны салбаруудыг дэмжих зорилгоор өгөх, нэг бол хил орчмын бүс нутагт байгаа нүүрсний экспортыг дэмжих зорилгоор өгөх. Ийм чиглэлээр өгч экспортын валютын орлогыг бий болгох талд нь зориулж өгөхгүй бол. Нэг бол арилжааны банкууд дээр байгаа хамгийн ашигтай активуудыг худалдаж авах, удаан хугацааны ипотекийн зээлүүдийг багцлан худалдаж авах, нэг бол арилжааны банкууд дахь төрийн оролцоог шууд нэмэгдүүлэх ийм эрс арга хэмжээ авахгүй бол одоо төлбөр гүйцэтгэх чадварыг сайжруулах зэрэг хүндрэл эхний үе шатны арга хэмжээг авах нь тодорсон болов уу гэж ойлгож байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.