Urgudul.mn цахим хуудсыг нээлээ
Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.12.18

Urgudul.mn цахим хуудсыг нээлээ

Өргөдлийн байнгын хорооноос Urgudul.mn цахим хуудсыг нээжээ. Цахим хуудсын нээлтийг өчигдөр хийсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “УИХ-ын Тамгын газар, НҮБ- ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд хийгдсэн.

Энэхүү цахим хуудсыг нэвтрүүлснээр иргэдээс УИХ-д өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэнэ” гэдгийг өгүүлж байсан.