Парламентын бүлэг
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь УИХ дахь Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга, Монгол-Австри, Монгол-Бразил, Монгол-Бруней, Монгол-Голланд, Монгол-Казахстан, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-БНСУ, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын гишүүнээр ажиллаж байна.
БНСВУ-ын парламент нь Монгол Улсын Их Хуралтай идэвхтэй харилцаатай парламентын нэг бөгөөд энэхүү харилцаа нь нарийн бичгийн дарга нарын түвшинд сайн хөгжиж ирсэн билээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Монгол-Вьетнамын парламентын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар Ж.Энхбаяр гишүүн сонгогдон ажилласнаар УИХ болон БНСВУ-ын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, хоёр парламентын хооронд байгуулсан проткол дээр тулгуурлан илүү ажил хэргийн түвшинд хөгжүүлэх боломжтой болж байна.
БНСВУ-ын Үндэсний Их хурал дахь Вьетнам-Монголын парламентын бүлгийн дарга Лыонг Фан Гы-тай байнгын харилцаатай байгаа бөгөөд хоёр парламентын үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ойрын хугацаанд харилцан айлчлахаар тохиролцсон билээ.
2008 оны 10-р сард БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр, мөн 7-р сард БНСВУ-ын Үндэсний Их Хурлын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэр УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргын хувиар уулзаж, хоёр орны парламентын үйл ажиллагааны талаар туршлага хуваалцаж, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл шинжлэх ухааны салбарт цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.