Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал
2009.08.31

Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал

Намар, хаврын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүнд хандан Сургалтын төлбөр, эмчилгээний зардал, мөнгөн тусламж,  ажилд орохыг хүссэн, орон гэр хүссэн, ахмад дайчдад олгох тэтгэмж авахыг хүссэн, сургууль цэцэрлэг барилгын засварын асуудал, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхийг хүссэн гээд нийт 293-н өргөдөл гомдол ирсэн байна. Эдгээрийг холбогдох байгууллага, албаны хүмүүс болон хувь хүнд нь тухай бүрт уламжлан шийдвэрлэв. Үүнээс зарим шийдсэн хувь хүмүүсийн асуудлуудыг дурьдвал: 5-н иргэнд эмчилгээний зардал, 3 иргэнд ном хэвлүүлэхэд мөнгөн тусламж, 10 тамирчинд гадаадад болон дотоодод тэмцээнд оролцох замын зардал, 9-н иргэнд мөнгөн тусламж, 65-н оюутны сургалтын төлбөрийг нь шийдсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр чуулганы хугацаанд тойргоос ирсэн иргэдийг чуулганы үйл ажиллагаа болон төрийн ордонтой танилцуулан, хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо.

  1. Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль болон 1-р сургуулийн багш нарыг 2008 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон төрийн ордонтой танилцуулав.
  2. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын сонгогчдын төлөөлөл болох 20 иргэнийг 2009 оны 1-р сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулав.
  3. Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбооны уяачдын төлөөллийг 2009 оны 03-р сарын 31-ний өдөр УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулав.
  4. Говь-Алтай аймгийн ЕБС-ийн багш, нийгмийн ажилтаны төлөөлөл 31 хүнийг 2009 оны 03-р сарын 31-ний өдөр УИХ-ын чуулганы танхим болон Төрийн ордонтой танилцуулав.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.