Сонгогдсон тойрогтой хийж хэрэгжүүлсэн ажлууд
2009.10.06

Сонгогдсон тойрогтой хийж хэрэгжүүлсэн ажлууд

1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр  Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн станц байгуулахад зориулж 3.8 тэрбум төгрөг төсөвт суулгаллаа. Одоогоор зураг төслийн ажил хийгдээд дуусч байна.

2. Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлийн хатуу хучилттай авто замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь хийх 1 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг 2009 оны төсөвт тусгууллаа. Энэ онд багтаан зураг төслийн ажил хйигдэж дуусна.

3. Монгол Улсын уламжлалт баяр Цагаан сараар тойргийнхоо 65-аас дээш насны 2350 ахмадуудад Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар гарын бэлгээ өгсөн.

4. 2009 оны Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан шинэхэн гавьяат Х.Болормаа, СТА С.Ганзориг нарын дуучдын тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулж, тоглолтын билетийн орлогыг ядуу амьдралтай, өрх толгойлсон 88 эхэд хуваан өглөө.

5. Мөн Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн албан байгууллагууд болон намын зүтгэлтэн болон нийт 250 эмэгтэйчүүдэд гарын бэлэг гардуулав.

6. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн аав Батлан сайд асан дэслэгч генерал Ш.Жадамбаагийн нэрэмжит марш тактикийн тэмцээнийг санаачлан улмаар ивээн тэтгэж цэргийн энэхүү чухал арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн аюулгүй байдлын чиг үүрэг бүхий 4 байгууллага болон бусад олон албан байгууллагууд оролцсон. Ж.Энхбаяр гишүүн уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцож ахмад дайчдад гарын бэлгээ гардууллаа. Энэ арга хэмжээг уламжлал болгон жил бүр зохиох болов.

7. Аймгийн МАХН-ын хороонд 10 сая төгрөгийн үнэ бүхий богино долгионы FM радио, телевизийн студийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

8. Аймгийн Боловсрол Соёлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж болох өсгөгч пульт өглөө.

9. Говь-Алтай аймгийн тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд Гуулин тосгоны усжуулалтын системийн газрын хөрсний бүтцийн шинжилгээг гео-экологийн хүрээлэнгээр шинжлүүлсэн

10. Говь-Алтай аймгийн Жаргал
ан, Дэлгэр сумын нутаг Завхан голын ай сав газрын нутгаар бэлчээрийн газарт ургасан Ортуз ургамлын дээжийг шинжлүүлж, зохих арга хэмжээ авахыг холбогдох яаманд үүрэг болгосон

11. Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид уулзаж төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтарч ажиллах “Бизнесийн уулзалт”-ыг 2009 оны 3-р сард УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Алтай нутгаар овоглосон 120 гаруй бизнесмэнүүд оролцсон бөгөөд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллахаа илэрхийлцгээв.

12. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй лиценз эзэмшигч компаниудыг нэг дор цуглуулан аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж орон нутгийн хөгжил, хүн ардын эрүүл мэнд боловсролыг тэтгэн, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сануулсан

13. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр санаачлан, манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн цогц бодлого /2007-2021он/”-д тулгуурлан 2009-2021 он хүртэлх Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөг Алтай нутгийн салбар салбарын эрдэмтэд, судлаачдын баг боловсруулан, орон нутгийн болон салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулав. Говь-Алтай аймгийн урт хугацааны
стратегийн зорилтуудыг нь 2009-2015 он, 2016-2021 он гэсэн 2 шатлалтайгаар боловсруулсан

14. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрөлх нутгийнхаа зон олны эрүүл мэндийн төлөө үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан хувийн зүгээс хоёр автомашин аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ

15. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас гамшигт өртсөн Говь-Алтай аймгийн Цээл сумын малчдад 1000 эхмал буюу үржлийн бог мал хандивлалаа. Энэ нь малжуулах санаачлага бөгөөд тэдэнд сэтгэл санааны дэм болж, ирээдүйн амьдралд нь тус болох үүднээс нутгийн иргэдээс мөнгөөр нь худалдан авсан нь гамшигт өртсөн малчид болон нутгийн иргэдийн амьдрал ахуйг нь дэмжсэн бодитой тусламж болсон. Ингэснээр гамшигт алдсан мал сүргийн 70 гаруй хувь нь төлөгдөж байгаа юм.

16. Энэ онд Говь-Алтай а
ймгийн хамгийн отгон сум болох Халиун сумын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Халиун сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр ойн баярын хүрээнд нутаг оронд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхийг зорьсон билээ. Сумын хүн эмнэлэгт ЭМЯ-аас шинэ УАЗ 31512 маркийн автомашин хуваарилуулсан, сумын Соёлын төвийн сандлыг шинэчилсэн, Халиун сумын 50 жилийн ойн гэрэлт хөшөөг байгуулсан, “Хагас зууны Халиун” нэртэй түүхэн баримтат кино, сумын түүхэн ном болон дурсгалын зүйлсийг бүтээлгэж, ойн арга хэмжээг орон нутгийн удирлагуудтай хамтран зохион байгууллаа

17. Open korea олон улсын таеквондогийн тэмцээнд оролцох Алтайн барс клубын 5 тамирчин, дасгалжуулагчдын УБ-БНСУ-УБ ирж очих замын зардалд 3.000.0 ам.доллар хандивласан. Дэлхийн 92 орон оролцсон тус тэмцээнээс манай тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн болно

18. Аймаг, сумдын хэмжээнд 2009-2010 оны хичээлийн жилд 1-р ангид анхлан орж буй 1393 бяцхан дүү нартаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар хичээлийн иж бүрэн хэрэгсэл /16 нэр төрлийн/ бэлэглэн оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхийн үүрэг ачаанаас бага ч гэсэн хөнгөлсөн, цагаа олсон оюуны хөрөнгө оруулалт боллоо гэж олон эцэг эхчүүд талархлаа илэрхийлсэн

19. Говь-Алтай аймгийн боловсон хүчин бэлтгэх асуудлын хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд сум бүрээс нэг хүнийг Удирдлагын Академийн Төрийн удирдлагын менежерийн анги, Хүмүүнлэгийн Их сургуулийн магистрын ангиудад элсүүлэн суралцуулахаар болоод байна

20. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 9 жилийн дунд сургуулийн 70 жилийн ойд зориулан өөрийн нэрэмжит иж бүрэн тохижилттой компьютерийн анги нээж техник хэрэгсэл гардуулан өглөө. Мөн 3 суманд өөрийн нэрэмжит компьютерийн анги шинээр нээж, 4 сумын цэцэрлэгт хүүхдийн тоглоом бэлэглэж ирээдүй болсон хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж байна

21. Сангийн үйл ажиллагаа нь хөгжлийн тулгуур болсон хүний хөгжлийг нэмэгдүүлэх асуудалд голлон анхаарч ажилладаг. Говь-Алтай аймгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн залуучуудын эдийн засаг, боловсрол, спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан эзэмшсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаараа тодорсон ирээдүйн манлайлагч, чадварлаг шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалтанд санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд 2008-2009 оны хичээлийн жилд Оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлан, шалгарсан 55 оюутнуудын сургуулийн төлбөрийг санхүүжүүлсэн

22. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын боловсон хүчин бэлтгэх асуудлын хүрээнд таван хүнийг Удирдлагын Академийн Төрийн удирдлагын менежерийн ангид элсүүлэн суралцуулж, төлбөрийг “Алтай-эрин” сангаас 100 хувь санхүүжүүлсэн билээ

23. Бөхийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн байнгын бэлтгэл сургуулилтыг ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд амжилт нь анзаарагдам ахиж байгаа Алтайн бөхчүүдийн амжилтын нууцыг бөх сонирхогчид болон мэргэжилтнүүд ердөө л нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцлөөр хангасантай холбон үзэж байна

24. Мөн “Хантайшир” бөхийн дэвжээ сүлд дуутай болсон. Шүлгийг Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, аяыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр зохиов

25. МУ-ын заан Б.Соронзонболдын цолны найрыг ивээн тэтгэв

26. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Пара Олимпид оролцсон аймгийн 4 тамирчдын зардлыг даав

27. МУ-ын Гавъяат Х.Болормаагийн бие даасан цомог, СТА С.Ганзоригын тоглолтыг ивээн тэтгэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.