Өнөр бүл төв
2014.12.31

“Өнөр бүл” төв спортын заалтай боллоо

Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хувьд бүтээн байгуулалт ихтэй жил болжээ. Тус төв шинэ спорт заалныхаа нээлтийг хийлээ

. Энэхүү заалыг УИХ-ынгишүүн, Засгийн газрын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэний санаачлагаар барьж ашиглалтанд оруулсан байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхэд хөгжлийн ордонг барьж ашиглалтанд оруулсан. Энэ удаад спорт хөгжлийн төвийг ашиглалтанд оруулж байна. Ингэснээр хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, мөн төрөөс анхаарал тавих шаардлагатай хүүхдүүдийн сурах хүмүүжих орчин стандартын шаардлага хангасан нөхцөл бүрдлээ. Цаашдаа бидний нэг том зорилго бол хүүхдийн зуслангийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Ингэснээр хүүхдүүд өвөл зуны туршид стандартын шаардлага хангасан орчинд сурч хүмүүжих боломжтой болно” гэлээ.  

                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү