Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үр дүнг тайлагналаа
Гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр үр дүнгээ тайлагналаа
2015.02.06

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үр дүнг тайлагналаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлагнасан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон яамд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцсон. 

Энэхүү хурлаар гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг товч танилцуулж, мөн “Гэр бүлийн  хөгжлийг дэмжих жил”-д зохион байгуулсан ажлын үр дүнгээр шалгарсан манлайлагч төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийг шагнаж урамшууллаа. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дараах үр дүн гарсан байна.

Гэр бүлийн жилд гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд 

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл-2013 онд 14, 2014 онд 18 
2. Ном, гарын авлага- 2013 онд 16, 2014 онд 24 
3. Магистрийн судалгааны сэдэв -2013 онд 11, 2014 онд 19 бүтээл гарчээ.

Гэр бүлд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээ, сургалт 

1. 2013 онд 8 байгууллага төв байсан бол 2014 онд 15 болсон 
2. 2013 онд сэтгэл зүйн зөвлөгөө зонхилж байсан бол 2014 онд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн хүйсийн болон насны онцлог, гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн аж ахуй эрхлэлт гэсэн чиглэлүүдээр ганцаарчилсан болон багийн зөвлөгөө, сургалт явуулдаг боллоо. 
3. Эдгээр зөвлөгөө, сургалтыг 1018 удаа зохион байгуулж, 3271 хүн хамрагдсаны 33% нь эрэгтэй, 67% эмэгтэй байлаа. 
4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрын ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 7 удаа зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 105 хүн гэр бүлтэй ажиллах арга зүйн 24-40 цагийн сургалтад хамрагдсан байна. 
5. Амьжиргааны түвшин доогуур 15,1 мянга өрхийн 87,0 гаруй мянган иргэнд 5,6 тэрбум төгрөгний хүнсний эрхийн бичиг олгожээ. 

Орон нутагт зохион байгуулсан шинэлэг ажил

 1. Дундговь аймагт “Гэр бүлийн зөвлөл 67 байгуулагад шинээр байгуулж  хариуцсан ажилтнаа чадавхижуулсан. 
2. Өвөрхангай аймагт Гэр бүлийн клуб-14 сумд байгуулагдаж, 624 гэр бүлийн гишүүд хамрагдсан байна. 
3. Ховд аймаг Бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгосноор 8,200 гаруй өрх олон нийтийн цэнгээнт арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож, үзвэр үйлчилгээний газар, спорт соёл урлагийн  байгууллагаар үйлчлүүлсэн байна. 
4. Хөвсгөл аймаг Налайх дүүрэгт “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 17549 хүүхэд буюу  16127 өрх, гэр бүлийн 49652 гэр бүлийн гишүүн хамрагдсан. 
5. Завхан аймгийн  “Даян-Очир” хүүхдийн зусланд нийт 46  гэр бүлийн 200 гаруй гэр бүлийн гишүүд амарсан байна. 

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа

1. Залуу гэр бүлд хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийт 561 арга хэмжээнд 53707 хүн оролцлоо 
2. Гэр бүлд тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг  97 удаа зохион байгуулж нийт 17,558 орчим хүн хамруулсан байна 
3. 68 төрлийн 72000 ширхэг арга зүйн зөвлөмж, сурталчилгааны материал  боловсруулж, олон нийтэд хүргэсэн.   
4. Гэр бүлийн хүчирхийллээс  сэргийлэх 107 утсаар 250 гаруй хүн үйлчлүүлж, тусламж авсан байна. 
5. Хүүхдийн утас 108 болон орон нутаг дахь салбараарнийт  43832 хүүхэд, иргэд үйлчлүүлсэн байна. 

Хэвлэл мэдээллийн сурталчилгаа, нөлөөллийн ажил

 1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар орон нутгийн телевизээр 78 удаа, үндэсний түвшинд 14 телевизээр 42 удаагийн телевизийн нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, 17 шторк, олон нийтэд зориулсан 2 дууны клипийн хамт шинээр гарган сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулсан байна. МҮОНРТВ "Ханьтайгаа хамт" цэнгээнт нэвтрүүлгийг манай яамтай хамтран, С1 телевиз бүсгүйчүүдэд зориулсан гэр бүл, эмэгтэйчүүдийн амьд шоу "Lady house", Эко ТВ "Өхөөрдөм бяцхан хүүхдүүд" орчуулгат нэвтрүүлэг гэх мэт олон шинэ нэвтрүүлгүүд шинээр мэндэлсэн байна.. Энэ онд буюу 2015 онд NTV телевизээр “Аз жаргалын эрэлд” залуу гэр бүлд зориулсан уралдаант цэнгээнт нэвтрүүлгийг явуулахаар бэлтгэж байна. 
2. 2013 оны байдлаар УБ хотод 27 ФМ, орон нутагт 72 ФМ байнгын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 оноос “Шинэ долгион 107,5”, “Улаанбаатар радио 101,7”, “Элгэн нутаг 100,1”, “Шинэ долгион 107,5” "Их Монгол" фм радио 99.7, "Нандин радио" 105.5, “Чихэн доторх амьдрал–РЗ FM 100.9 залуусын радио"зэрэг 7 FM радио гэр бүлд чиглэсэн тусгай хөтөлбөрийн цагтай болсон байна