УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.02.16

Г.Баярсайхан: Монголчууд олон дурсгалт зүйлээ устгасан

Ноён Уул, Гацууртын ордын ашиглалтын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа

-УИХ болон парламентийн түвшинд анхаарал татсан нэг асуудал болох  Ноён уул , Гацууртын ордын ашиглалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй юу ?

Монголчууд эдийн засгийн хямралыг бүгдээрээ бүсээ чангалж байж даван туулах хэрэгтэй байна. Хэд хоногийн өмнө Босоо монгол бичгээ эргэж авч хэрэглэх эрхээ  авсан. Энэ бол 1930-аад оны үед тухайн үеийн засаг барьж байсан МАХН комментэрний шахалтаар Монголчууд олон дурсгалт зүйлээ устгасантай холбоотой.

Түүх өнөөдөр үнэнээрээ ялж байна. Монголчууд хэний ч зааваргүйгээр өөрсдөө  АН засаг барьж байх явцад үүнийг хийж чадлаа.  Энэ бахархалтай юм. Нөгөө талаар  түүхийн  зүйлээ их устгасан. Ноён уул”-ыг бол түүхийн үнэтэй дурсгалт зүйлтэй нь холбож хэлмээр байна.

2000  гаруй жилийн настай буддын шашны хөшөө дурсгалтай холбоотой  хаданд  сийлж хийсэн  Бамяны  хөшөө дурсгалт зүйл Афганистанд  байдаг. Үүнийг Талибиуд  их буугаар буудан устгасан .

Тухайн үедээ соёлт хүн төрөлхтөн ихэд эсэргүүцэж үүнийг ахин давтахгүй байх ёстой гэж дэлхий нийтэд илэрхийлсэн байдаг. Өнөөдөр 2220 жилийн түүхтэй Хүннүгийн ихэс дээдсийн маань булш Ноён уулын бүс нутагт оршиж байгаа юм.