УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.04.06

Тариаланчдад тавих шаардлага, ил тод байдлыг өндөржүүлнэ

E TV   телевизийн "Асуух Эрх" зохиогчийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн Хүнс хөдөө аж ахуйн сайд, Р.Бурмаа оролцлоо.

Та энэ салбарын сайдаар очсон өдрөөс хойш ажил нилээн их байх шиг одоо хаврын тариалалт эхлэх гэж байна. Гэвч энэ хаврын тариалалт эхлэхээр болсон уу ?  Хэсэг тариаланчид жагсаж байсан. Энэ асуудал юу болж дууссан бэ ?

Тариаланчдын хоёр холбоо байдаг. Эдгээр холбоодтой уулзаж санал солилцсон. Бид нар тариалан тарьдаг аймгуудад очиж тариаланчдын зөвлөгөөнүүдээ хийж байгаа. Яамны зүгээс заавал холбоогоор дамжуулалгүйгээр  холбоонд маань голдуу томоохон компаниудын төлөөлөл байдаг юм билээ. Тийм учир орон нутагт очиж жижиг буюу яг орон нутагтаа үйл ажиллагаагаа явуулж байгаа тариаланчдынхаа дуу хоолойг сонсьё тэнд ямар эрэлт хэрэгцээ байгааг судалж зөвлөгөөнөө хийж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?