Намын анхан шатны 1626 байгууллагын 1605 нь XXVI их хурлын төлөөлөгчөө сонгожээ
2010.10.06

Намын анхан шатны 1626 байгууллагын 1605 нь XXVI их хурлын төлөөлөгчөө сонгожээ

МАХН 26-р их хурлаа ирэх сарын 4-6-нд хуралдуулахаар товлоод байгаа билээ, Их хурлын бэлтгэл ажлын хүрээнд хамгийн  чухалд тооцогдох ажил бол төлөөлөгч сонгох юм.

Энэ сарын 1-3-нд хот хөдөөгүй хуралдсан намын анхан шатны байгууллагуудын хурлын дүн мэдээг өчигдөр МАХН-ын удирдлагууд танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийндарга У.Хүрэлсүх, нарий нбичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, УИХ дахь МАХН-ынбүлгийн дарга Д.Лүндээжанцан, Шадар сайд М.Энхболд, НХХ-ийн сайд Т.Ганди, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар, МАХН-ын Удирдах зөвлөлийн эрхлэх газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр нароролцов.

МАХН-ын 309 хорооны намын анхан шатны 1626 байгууллага төлөөлөгч сонгох журмын дагуу хуралдахаас өчигдрийн байдлаар 1605 нь хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдаж их хурлын төлөөлөгчөө нээлттэй, ил тод, ардчилсан, өрсөлдөөний зарчмаар сонгожээ.Үүнээс улсын хэмжээн днамын анхан шатны 21 байгууллага товлосон хугацаанд ирц бүрдээгүйн улмаас хуралд ажамжаагүй бөгөөд гурван хоногийн дотор багтаж хуралдах юм байна. Намын анхан шатны байгууллагуудын хурлаар төлөөлөгч сонгохоос гадна XXVI их хурлаар хэлэлцэх асуудлаар санал бодлоо солилцсон.

XXVI их хурлаарМонгол Улс ардчилал, захзээлийн замаар замнасан шилжилтийн 20 жилийн алдаа оноо, сургамж дүгнэлтийг үнэлж дүгнэн, нийгэм, эдийн засгийн цаашдын 20 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, XXV их хурлын шийдвэрийн  биелэлтийг хэлэлцэх, намын уугуул нэрийг сэргээх, үзэл баримтлалд тодотгол хийх асуудлыг хэлэлцэх учиртай. Намын анхан шатны байгууллагын хуралд оролцсон нийт гишүүдийн 81.3 хувь нь МАН гэсэн уугуул нэрээ сэргээхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 10.7 хувь нь XXVI их хурлаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй, найман хувь нь уугуул нэрээ сэргээн авахыг дэмжээгүй байна.

МАХН-ын үзэл баримтлалыг тодотгон баяжуулах нь зүйтэй гэж хуралд оролцсон нийт гишүүдийн 92:6 хувь нь үзэж, таван хувь нь XXVI их хурлаар эцэслэн шийдвэрлэе гэсэн бол 2.4 хувь нь дэмжээгүй аж. МАХН-ын Ерөнхийнарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, намын анхан шатны байгууллагынхаа итгэлийг хүлээж XXVI их хурлын төлөөлөгчөөрсонгогдсон нийт төлөвлөгч,төлөөлөгч сонгох журмындагуу үүрийн хурлаа цагхугацаанд нь сайтар зохион байгуулсан идэвхтэн сонгуультнууд,улс орны өнгөрөгч ба ирээдүйн 20 жил, намын нэр, үзэл баримтлалын асуудлыг XXVI их хурлаар хэлэлцэх гэж буй хариуцлагатай үед үүрийн хуралдаа идэвхтэй оролцож, үнэтэй санал бодлоо хуваалцажчөлөөтэй мэтгэлцэж ярилцсан намын гишүүддээ талархаж байгаагаа уламжилсан юм. XXVI их хурлын төлөөлөгчид үүр бүхэн 2-8 хүний нэрийг дэвшүүлэн 4-5 цаг хуралдсан гэнэ.Хурлаа цаг хугацаанд хийж амжаагүй намын анхан шатны 21 байгууллага нь Баянхонгор аймгийн Гурванбулаг, Говь-Алтайн Халиун, СэлэнгийнХушаат, Төв аймгийн Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Сүмбэр, Цээл, Лүн, Увсын Наранбулаг, Ховдын Цэцэг, Өмнөговийн Баяндалай, Гурвантэс,Номгон, Мандал-Овоо,Сэврээ, Хүрмэн, Цогтцэций, нийслэлийн Баянзүрх дүүргийн 38, Баянгол дүүргийн 10, 14, Багануурын 108 дүгээр үүр юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.