С.Одонтуяа: Загас барих аргыг нь зааж өгөх гэж байгаа залуусыг дэмжинэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.04.28

С.Одонтуяа: Загас барих аргыг нь зааж өгөх гэж байгаа залуусыг дэмжинэ

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдэд чиглэсэн оёдол эсгүүрийн 14 хоногийн сургалтын төсөл хөтөлбөрийг “Уран Дун” ХХК энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

Төслийн зорилго нь ажил эрхлэлтийг дэмжих, сургах арга барилаар дамжуулан уг мэргэжлийг сонирхдог хүн бүрийг илүү их мэргэшүүлж өөрсдийн хүсч буй хувцсаа эсгэж оёж сурах мөн цаашдаа ажлын байраар хангах зорилготой аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд сурч буй иргэд 50, дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчид 50 хувийн зардлыг гаргаж байгаа юм байна.  

Энэ төслийн адил анхлан хэрэгжиж эхэлж байгаа төслүүдийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа,  Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ, мөн Иргэний танхим хамтран дэмжин ажилласаар иржээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр төслийг хэрэгжүүлэгч залуусыг хүлээн авч санал солилцон цаашдын ажилд нь амжилт хүслээ. Бэлэн загас өгөх бус загас барих аргыг нь зааж өгөх гэж байгаа залуусыг дэмжинэ” хэмээн өөрийн фэйс бүүк хуудсандаа тэмдэглэжээ.