2012.03.15

Мэндчилгээ

Монголын нийт хэрэглэгч олон түмэндээ болонхэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа төрийн ба төрийн бус байгууллагын нийт ажилтнуудын амар амгаланг айлтгаж, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Олон улсын өдрийн мэнд дэвшүүлье!


Хүн төрөлхтөн шаардлага хангах, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй, энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь тэдний нийтлэг эрх ашиг билээ.Тиймээс 1985 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим"-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийт 27дахь жилдээ тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газар хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг чухалчлан авч үзэж, 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.28-д "Үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна "гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 371 дүгээр тогтоолоор "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр "-ийг батлан ^1  хэрэгжүүлж байна.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүргийг Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, орон нутагт аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, ЗДТГ, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд олон улсын хэрэглэгчийн байгууллагын "Бидний мөнгө-Бидний эрх "гэсэн уриан дор банк, санхүүгийн салбар дахь шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчдэд санхүүгийн мэдлэг боловсрол олгоход анхаарч "Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө "аяныг 2012 оноос эхлүүлж байна.

Санхүүгийн мэдлэг, мэдээлэл хомс, сонголт багаас шалтгаалж хэрэглэгч хохирох явдлыг хязгаарлах нь бидний зорилт юм. Иймд аймаг нийслэл, сум дүүрэг бүх шатанд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэглэгчдэд боловсрол, мэдлэг олгох, тэдний эрх ашгийг хамгаалах судалгаа, хяналт шалгалтын үр дүнтэй ажлыг зохион байгуулахад иргэн таны оролцоог хангахад илуү анхаарч ажиллах болно.

Хэрэглэгчийн үндсэн эрхээ эдэлж, өөртөө ашигтай хамгийн зөв шийдвэрийг гаргахадтөриргэний хамтын ажиллагаа бодитой хувь нэмэр болно гэдэгт итгэл төгс байна.

 

Хэрэглэгчдийн эрх ашигхэн ч халдашгүй дархан байх болтугай.

Монгол Улсын Шадар сайд М. Энхболд

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.