"Бид шинэ үеийн хүүхдүүд" үндэсний чуулган боллоо
"Бид шинэ үеийн хүүхдүүд" үндэсний чуулган
2015.06.02

"Бид шинэ үеийн хүүхдүүд" үндэсний чуулган боллоо

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд хүүхдийн оролцоонд түшиглэн тэдний санаа бодлыг сонсож, хэрэгцээг тодорхойлон эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхбодлогын баримт бичгийг тодорхойлох зорилоготой "Бид шинэ үеийн хүүхдүүд" үндэсний чуулганыг 2015 оны 5 дугаар сарын 30,31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулж байна. 

Чуулганд 21 аймаг , нийслэлийн 9 дүүрэг, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд, асрах төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 13-17 насны 400 хүүхэд, 100 багш хамрагдаж байна.

Чуулганы төлөөлгч хүүхдүүд"Хүүхдэд ээлтэй микрофон" хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн бавуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агууллага бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэнөөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо олон нийтэд хүргэнэ. Мөн 3 хоногийн хугацаанд хамтдаа нөхөрлөн танилцаж, Найрамдал төвийн хөгжлийн олон хөтөлбөрт оролцож чуулганаас гарсан санал санаачлага, зусланд шинээр сурсан зүйлүүдээ аймаг орон нутаг, өөрсдийн сургууль, хамт олон, найз нөхөддөө түгээх гүүр болон оролцож байна.

"Бид шинэ үеийн хүүхдүүд" үндэсний чуулганы нээлтэнд УИХ-ийн гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн Зөн ОУБ-ийн суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар оролцож нийт хүүдүүдэд мэндчилгээ дэвшүүлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хүүхдийн төлөө үндэсний газар