2015.06.09
Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын сангийн сайд Ж.Эрдэнэбат, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар Төрийн ордонд Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд АХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүд мөн оролцов. Төсөл хэрэгжиснээр Дархан хотод орчин үеийн төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулна. Төслийн үр шимийг Дархан хотын иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд хүртэхээс гадна нь Хараа голын сав газрын усны болон байгаль орчны чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй Орхон Сэлэнгэ голуудын бохирдолыг багасгана.