УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.06.25

Эрдэнэмандал сум улсын хэмжээнд байхгүй том стадионтой болно

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын  түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “Тод зочин” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.

Сумынхаа сайхан түүхүүдээс яриагаа эхэлье ?

Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 15,16ны өдрүүдэд тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Эртний Монголын түүх соёл, иргэншлийн үнэт өвийг хадгалсан газар. Энэ нутгийг Хүннү гүрний төв хэсэг байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг. Сүүлийн үед манай сум Алтангадас одонтой, малын тоогоороо тэргүүлдэг, эрдэмтэн, мэргэд алдартан судлаачдын өлгий нутаг юм.

90 жилийн ойн баярын хүрээнд хийгдэж буй ажлуудаас танилцуулахгүй юу ?

Их олон ажлыг зохион байгуулж байна. Зохион байгуулах комисс их зүйл хийж байгаа. Жил гаруйн өмнөөс бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхэлсэн. Хурдан морь, бөх, сур болон ёслолын арга хэмжээг зохион байгуулаад бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Мөн Монгол улсын хэмжээнд байхгүй том стадионыг барих гэж байгаа. Жилийн дөрвөн улиралд ашигладаг, гүйлтийн талбай, спортын талбайтайгаар барьснаар ирээдүйд манай сумаас олон аваргууд төрөх болно гэж найдаж байна.

                            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү