“Эх орон-36” хөтөлбөрт 1000 хүүхэд хамрагджээ
“Эх орон-36” хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн цугларалт боллоо.
Уг хөтөлбөр нь 36 цагийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу хүүхдэд хэрэгтэй наад захын ойлголтуудыг өгч, цэргийн анхан шатны ур чадвар эзэмшүүлдэг аж.
“Эх орон 36” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд, хүүхдээ явуулах гэсэн эцэг эхчүүдийн тоо ч нэмэгдэж байгааг санаачлагчид онцолж байлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “ Дүүргүүд, аймгуудаас хүсэлт ирсэн. Бид сургагч багш нарыг нь бэлдэж өгсөн. Ингэснээр аймаг тус бүртээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ Энэ хөтөлбөрийг цаашдаа үндэсний хэмжээний болгож ЕБС, цэцэрлэгийн хүрээнд тухайн хүүхдийн насны онцлогт таарсан хөтөлбөр болгож хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа” гэлээ.
Энэ жил 1000 гаруй хүүхэд хамрагдсаны 600 нь Найрамдал зусланг зорьжээ.