Нийт ургацынхаа 60 хувийг хураан авна
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.08.25

Нийт ургацынхаа 60 хувийг хураан авна

ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

ХХАА-н яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж ургацын блансыг тодорхой болгосон.  Энэ талаар тодруулахгүй юу ?

Тавдугаар сард хүйтэн сэрүүн хур тунадас багатай, мөн 6-7 дугаар сар хүртэл тариалангийн бүс нутгуудаар хэт халалттай байсан. Тиймээс зарим газар ургац алдсан дүн мэдээтэй байна. Ургацын урьдчилсан блансын мэдээг албан ёсоор гаргаж байгаа. Энэ мэдээгээр улаанбуудайн 49,9 мянган га талбайд ургац алдсан, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэн. Улаанбуудайн тариалсан талбайнхаа 77,1 хувиас ургац хурааж авч байгаа. Энэ нь төлөвлөсөн ургацынхаа 53,7 хувийг, хэрэгцээт гурилынхаа 58,2 хувийг хангахуйц хэмжээний улаанбуудай авахаар урьдчилсан мэдээ гарлаа.

Хувиар тооцвол  нийт тариалсан буудайн хэдэн хувийг хурааж авч байна гэсэн үг вэ ?

Хүн амд хэрэгцээт улаанбуудайн 58,2 хувийг хурааж авсан. Харин төлөвлөсөн улаанбуудайгаас 53,7 хувийг авахаар байна. Үлдсэнийг нь алдаж байна гэсэн үг. Гэхдээ алдаж буй хэсэг нь малын тэжээл болно. Огт ургац авч чадаагүй алдсан хэсэгтээ Тариалан эрхлэх сангаас авсан зээлийг бүтэн жилийн хугацаагаар хойшлуулж өгөх үйл ажиллагаа явуулж байгаа.

Ургацынхаа бараг тал гаруй хувийг алдахад ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ ?

Нийт тариалсан талбайн 77,1 хувиас ургац хурааж авна. Байгалийн хүчин зүйлүүд болох хэт халалт нөлөөллөө.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү