ХАХНХ-ын сайд, АХХ-ны тэргүүн С.Эрдэнэ
2015.09.08

АХХ-ны чуулган бүрээс тодорхой санаачлага гардаг

Ардчилсан хүчний холбооныхон Төвийн бүсийн чуулганаа Булган аймагт хийлээ.

Таван жилийн хугацаанд Ардчилсан хүчний холбооныхон 16 удаа бүсийн чуулганыг зохион байгуулжээ. Зохион байгуулагдсан бүсийн чуулган бүрээс тодорхой санал санаачлага гардаг аж.

ХАХНХ-ын сайд, АХХ-ны тэргүүн С.Эрдэнэ “ Эрүүл мэндийн даатгалын хууль бүсийн чуулганаар анх яригдан гарч байсан. ХАА-н салбарыг хөгжүүлэх чиглэлээр тухайн үеийн тогтоол шийдвэрүүд гарч байлаа. Эрүүл мэндийн хууль бол улс орны хүн бүрт хамаатай. Эрүүл мэндийн салбарыг өөрчлөх томоохон эрх зүйн орчинг өөр болгоно гэдэг бол томоохон үр дүн юм” гэлээ.

Чуулганы үеэр нийгэмд тулгамдаж байгаа сэдвүүдээр клубуудын гишүүд илтгэл тавьжээ.