Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2015.10.30

Гар утас болон РС тоглоом хүүхдийн тархийг маш ихээр гэмтээж байна

Ухаалаг технологийн хор хөнөөл тамхинаас илүү гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин ихээр очдог байна. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин ихээр шингээж хүлээн авдаг байна.

10 хүрэхгүй жилийн өмнөөс бага насны хүүхдүүд гар утасыг түгээмэл хэрэглэдэг болсон. Хоёроос 10 насны хүүхдүүд гар утас хэрэглэдэг болсноор тархины үйл ажиллагаа алдагддаг гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог ч гар утасны хэрэглээ буурахгүй байна. Өдөр шөнөгүй компьютер утас хэрэглэдэг хүүхдийн бие организмд ямар их хор хөнөөл учирч байдгыг эцэг эхчүүд мэддэггүй. Нүдний хараа муудаж, тархины үйл ажиллагаа өөрчлөгдөн, цусны өвчтэй болох нь ихэссэн. Гэвч энэ асуудал эцэг эхчүүд хайнга хандсан хэвээр байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:  Хүүхдүүд гадаа тоглож, хэрэгцээгээ байнга хангаж чадаж байсан бол одоо маш ихээр компьютер, утасыг хэрэглэж байна.   Хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй байна үүнийг эцэг эхчүүд өөрсдөө гаргаж өгөөд байна гэдгийг судалгаан дээр үндэслэн эцэг эхчүүдэд анхааруулга өгч ажиллаж байна. Гэвч энэ байдал буурахгүй л байна.

Гар утас нь үнэтэй байх тусам илүү хор хөнөөлтэй байдаг байна. Учир нь өндөр хурдтай долгион цацаж байгаа учир ялгаруулах цахилгаан соронз нь ихэсдэг байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс...