Сэрэмжлүүлэг...
Сэрэмжлүүлэг...
2015.11.19

Сэрэмжлүүлэг...

ЦАГ АГААР:

Өнгөрсөн хоногт: Дархан-уул, Баянхонгор,Дундговь, Ховд, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20,21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд  баруун болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сэрэмжлүүлэг...

 Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг “Өгий” нуурын эргээр зорчиж байсан иргэн Б.Түмэнбаатарын УБӨ88-48 улсын дугаартай Ланд Крузер-200 загварын автомашин нуурын захруу  цөмөрч орсон гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагаар /2015.11.18/ тус аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид ажиллаж татан гаргасан. /Аймгийн төвөөс “Өгий” нуур хүртэл 123 км зайтай/.

 Гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул Иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн нутаг “Нүхт” гэдэг газар ДГО 60-66 улсын дугаартай пронтер загварын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагаар /2015.11.18/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж иргэн О эхнэр, 1 настай хүүхдийн хамт цасанд боогдсон байсныг гарган, тусламж үйлчилгээ үзүүлсэн.    

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.

Жишээ нь,  өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн  7, зөрчлийн  3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа.