УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.26

Хамгийн олон санал авсан 38 хүн жагсаалтанд орно

Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Батболд болон хуульч, судлаачид оролцсон юм.

38 хүнийг 26 тойргоос сонгон нэг тойрог 38 мандат гэсэн тогтолцооны давуу тал нь юу вэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН одоогийн Ардын намаас салаад пропорциональ буюу жагсаалтын саналыг авсан. Энэ тохиолдолд намын ихэнх удирдлагууд тэр жагсаалтаар орж ирсэн. Нэгэнт хуулиар орж ирсэн учраас хуулийг шүүмжилмээргүй байна.

Харин ард түмэн гурван асуудалд алдаа байна гэж үзсэн. Нэгдүгээрт санал тоолдог машин, хоёрдугаарт намын нэрээр орж ирэх, гуравдугаарт нь намын санхүүжилт.  Бид намын нэрийг дугуйлах нь зөв үү? Эсвэл хүнийг дугуйлах нь зөв юм уу?

Тэгэхээр манай санал бол 38 зөв хүнээ сонгон, гаргаж ирэх юм. Нэг тойрогт нэг тойргийн гишүүн, нэг жагсаалтын гишүүнийг л дугуйлна. Хамгийн олон санал авсан 38 хүн жагсаалтанд орно.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/