УИХ, Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан
2015.12.21

Ажил олгогч бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн хуулийн заалт байхгүй

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 5-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нь цуцлахаар бол тухайн ажилтандаа 45 хоногийн өмнө мэдэгэдэж хэлэлцээр хийх үүрэг хүлээдэг. Үүнээс өөр нарийн зохицуулалт байдаггүй юм.

Бизнесийн байгууллагын бүх үйл ажиллагааг хуулиар хүч хэрэглэж шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан олон хүн ажиллуулах боломжгүй болсон ажил олгогчдыг хариуцлага хүлээ гэж чичилж болохгүй гэсэн үг.

Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандах иргэдийн тоо 2010 онд 568 байсан бол 2014 онд 742 болж өссөн. Тэгэхээр цаашид ажилтан, ажил олгогчдын харилцаааг нийгэм цаг үеийн нөхцөлтэй уялдуулан аль алийг нь хохироохгүй байхаар зохицуулсан хуулийн төсөл боловсруулж байгааг Хөдөлмөрийн сайд хэллээ.

УИХ, Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан: Монгол бол хөгжиж байгаа орон. Аж үйлдвэр, бизнесийг улам илүү  өргөн хүрээтэй хөгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг хангаж өгөх ёстой. Энэ утгаараа аль аль талын ашиг сонирхлыг тэнцүү тусгаж өгөх олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавьж байгаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг баримталж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...