2016.04.08

Баян-Өлгий аймагт 13 мянган толгой мал хорогджээ.

Баян-Өлгий аймаг өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хоёр сая 21 мянган толгой мал тоолуулжээ.

Мөн аймгийн хэд, хэдэн суманд өвөлжилт хүндэрч, зарим баг зудын байдалтай байлаа. Өвөлжилт хүндэрснээс аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон нийт малын 0,07 хувь буюу 13 мянга 700 толгой мал хорогдсон байна.

“Баян нуур сум, Цэнгэл сум, Цагааннуур сумын зарим баг,  хэд, хэдэн сумдад өвөлжилт нилээн хүндэрсэн. Тиймээс малын хорогдлоос гадна мал хээл хаясан тохиолдод их гарсан. Иймээс ОУ-ын байгууллага, Хүмүүнлэгийн байгууллагын тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай” гэж УИХ-ын гишүүн А.Бакей хэллээ.