2016.05.11

Шинэчлэл бол бүтээн байгуулалт гэдгийг Баянголоос харж болно

Шинэчлэл. Энэ үг Баянголчуудын, тэр тусмаа 20 дугаар хороонынхны хэлэх дуртай үг болжээ.

Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус дүүргийн удирдлагууд, хорооны ажилчид “Шинэчлэл” хэмээх үгийг иргэддээ бүрэн утгаар нь ойлгуулахын төлөө, бодит хөрсөн дээр буулгахын тулд чармайн ажиллажээ.

Ийн бичих болсны үндэс нь энэ сарын 5-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэдтэй тус дүүргээс УИХ, НИТХ, Дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид болон дүүргийн удирддагууд уулзалт хийж бүтээсэн ажлаа тайлагнасан явдал юм.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч Т.Нямцэцэг тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ үеэр 20 дугаар хороонд өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн ажил, өдгөө хийгдэж буй бүтээн байгуулалт, цаапшд хийх ажлаа ард иргэдцээ Баянголын удирдлагууд тайлагнасан юм. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн байна.

Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа гээд нийгмийн хамгийн чухал хэсэгт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн нь 20 дугаар хорооны иргэдийн амьдралд тулгамдаж байсан хүндхэн асууддыг шийдэж өгчээ.

Өнөө маргаашгүй ашиглалтад орох 120 ортой хүүхдийн цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ордон, 640 хүүхдийн багтаамжтай сургууль барих төсөл, Агро паркийг бүтээн босгох гээд 20 дугаар хороонд хийсэн болоод хийгдэх бүтээн байгуулалтын ажил ид дундаа өрнөж байна.

Улс эх орны эдийн засаг хүндхэн байгаа ч энэ их ажлыг эхлүүлж, хэрэгжүүлсэн нь тус дүүргээс сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн, гар нийлж ажилласан дүүргийн удирдлагууд, ИТХ-ын тэргүүлэгчид болоод иргэдийн идэвхи санаачлагаас шууд хамаарч байгаа нь тодорхой.

Тиймдээ ч УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ “Сэтгэл байхад шийдэл үргэлж олддог” хэмээн хэлж байсан юм.

Хөгжил шинэчлэлийг эхлүүлсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалт гэдгийг бүрэн утгаар нь харуулж, шинэчлэл гэдгийг жинхэнэ агуулгаар мэдрүүлсэн нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд болж өнгөрсөн тайлангийн хурлаас даруй харагдсан юм.

Ингээд энэ үеэр сэтгэгдлээ хэлсэн иргэдийн яриаг хүргэж байна. “Шинэчлэлийг эхэлсэн бол дуустал нь үргэлжлүүлээрэй” -Мөн энэ үеэр 20дугаархорооны иргэн “Хэлсэн зүйлээ ажил болгосон шат, шатны хүмүүстээ баярлаж явна.

Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Иргэдийн хурлын төлөөлөгчид та бүхэнд болоод хорооныхоо Иргэдийн хурлын төлөөлөгчдөө баярлаж, талархаж, омогшиж байгаагаа юуны түрүүнд хэлье. Та нар үнэхээр баг болж, ажиллаж чадсан.

Цаашдаа ч чадна гэдэгт гүн итгэж байна. Ингээд баяр хүргэе. Шинэчлэлийг эхэлсэн бол дуустал энэ ажлаа үргэлжлүүлээрэй. БиУлаанбаатар хотод 70 жил амьдарч байна. Энэ хороонд ирж амьдраад 6 дахь жилтэйгээ золгож байна. Өөрөөр хэлбэл, Өнөр хотхоны оршин суугч, 20 дугаар хорооны иргэн, Улаанбаатар хотын шилдгийн шилдэг хорооны иргэн Цэдэндоржийн Мөнхбаяр байна” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.

Д.Нэргүй: Хүн хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна гэдэг сайхан юм

20 дугаар хорооны иргэн Д.Нэргүй:   Юуны өмнө шинэчлэлийн багийнхандаа, Засгийн газрын гишүүн С..Эрдэнэдээ, С.Одонтуяа гишүүндээ, дүүргийн Засаг даргадаа бүгдэд нь баярлалаа. Хүн хийсэн ажилтай, Хэлэх үгтэй байна гэдэг үнэхээр сайхан юм.

Ингээд 20 дугаар хорооныхоо иргэдийн төлөө өөрсдийн хүч чадлаа, оюун ухаанаа гарган, нойр хоолгүй өдөр шөнөгүй, цаг наргүй ажилласан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Мөн 20 дугаар хорооны Засаг дарга БДамба, Халамжийн газрын Гомбосүрэн даргадаа үнэхээр их баярлаж явдаг шүү.

Зовсон зүдэрсэн, өвдөж шаналсан үед минь хүлээн авч, миний асуудлыг шийдсэнд үнэхээр их баярлаж явдгаа хэлэх гэсэн юм. Мөн Өрхийн эмнэлгийн эмч Мааяа, Цэцэгмаа, нартаа үнэхээр их баярлаж байна. Бүгдэд нь цаашдынх нь ажилд улам их амжилт хүсч байна. “Загасыг идэх биш барих аргыгнь зааж өгсөн та нартаа баярлалаа”

-20 дугаар хорооны иргэн Н.Цэцэгмаа“Ардиргэдэдамьдрах, ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөвд маш их баярлаж байна. Ёстой нөгөө“Загасыгидэх биш, барих аргыг нь зааж өгнө” гэгчээр иргэдэд яавал сайхан амьдарч болох вэ гэх аргыг зааж өгч, дээр нь нөхцөл боломжийг нь хангаж байгаад сэтгэл хангалуун явдгаа хэлэх гэсэн юм” гэлээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо бол дүүргээс алслагдсан, хэдхэн жилийн өмнө тог цахилгаавдаа ч холбогдоогүй, захын ядруухан дүүргийн нэг байсан бол өдгөө Нийслэлийн 2015 оны шилдэг хороо, бүтээн байгуулалт хамгийн ихээр цогцолсон тийм л үлгэр жишээ хороо болж чаджээ. Чухамхүү энэ хороонд өнгөрсөн дөрвөн жил өрнөсөн их ажлаас “шинэчлэл бол бүтээн байгуулалт юм байна” гэдгийг бэлхнээ харж болох нь ээ.