МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлыг хэлэлцэнэ
2016.07.21

МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарлажээ.

Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх аж. Улмаар Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая болж, өндөрлөлөө.

Тус хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хуулиараа УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлдэг. УИХ-д сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн мэдээлэл байна.