Тэд "бүгд хүн"
2010.09.20

Тэд "бүгд хүн"

УИХ-ын 76-г сайнаар хэлэх нь тун ховор. Бур "мангуу" гэх нь ч бий. Тэгсэн хэрнээ л mэдний олонхийг улираагаад сонгочихдог юм. Тэгэхээр тэд "муу" хүн биш байж таараад байна. Саяхан хаврын чуулган завсарлахад "Эд nap юу хийсэндээ амрах гэж байгаа юм" гэх аяс олон нийтийн зүгээс цухалзаж байв. Улс орноо авч яваа тэд атралгүй яах вэ. Энэ удаа гишүүдийг жаахан тандахыг оролдлоо. 76 хүний талаар цухас өгүүллээ ч сонины нэг нүүрэнд яахин багтах билээ...

УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн нэг Ц.Даваасүрэн мөн л Хөвсгөлийн хүүхэд. Украйн, Японд суралцаж эдийн засагч, автоматикийн инженер мэргэжил эзэмшсэн. Хэдийгээр УИХ-д анх удаа сонгогдсон ч өмнө Сангийн яамны бараг л бүх албаны даргыг хийгээд үзчихсэн учир толгойны эргээгээ гаргах гэж хугацаа алдалгүй, Төсвийн байнгын хороог даргалах болсон. Тэрбээр 1995-2005 он хүртэл дээрх яаманд ажилласан аж. Too, баримтандаа няхуур ханддаг учир хэвлэлд ярилцлага өгөхдөө заавал эргүүлж унших гэдэг юм билээ. Ямар нэг тоо, сэлт буруу гарчихвал эдийн засагч нөхдийнхөө дунд "онигоо" болчих гээд хэцүүхэн байдаг гэнэ л дээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Ц.Даваасүрэн морин уралдаан, шатарт "нугасгүй" юм билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.