Намын бүлгүүдийн Хүний хөгжил сангийн хувь хишгийг хэрхэн олгох талаар дээр санал нэгдсэн гэв
2008.01.01

Намын бүлгүүдийн Хүний хөгжил сангийн хувь хишгийг хэрхэн олгох талаар дээр санал нэгдсэн гэв

УИХ дахь намын бүлгийн дарга нар, хоёр намын дарга, ажлын хэсгийнхэн, Ерөнхий сайдын хамт Хүний хөгжил сангийн хувь хишгийг хэрхэн олгох талаар зөвшилцлөө. Энэ уулзалтын дараа Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах тайлбарыг хийлээ.


Тэрээр “Иргэн бүрт мөнгө олгох асуудал дээр бүлгүүд дээр тодорхой зарчмийн зөрүүтэй саналууд байсан. Сая хоорондоо зөвшилдөөд нэгдсэн байр суурьтай болчихлоо.  Яг тодорхой хэлэх юм бол 21 мянган төгрөгийг сар бүр олгохдоо ажлын байр бий болгох, тодорхой төсөл хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн нэгдэлд хөрөнгө оруулах асуудлыг сая шийдчихлээ. Өөрөөр хэлбэл сумын хэсэг иргэд махны жижиг цех байгуулахаар 250 мянган төгрөгөө нэг удаад авна хэмээн тодорхой саналаа гаргавал түүнийг нь олгох тухай юм. Мөн хувь хишиг гэдэг үгэн дээр тогтох нь зүйтэй. Энэ үгийг цаашид хэрэглээд явья гэж тогтлоо.  Хүний хөгжил сангийн тухай хуулиараа компани байгуулагдах ёстой юм. Сая энэ компанийг байгуулж хувь хишиг, ногдол ашиг олгохыг шийдэх талаар санал солилцоод нэгдсэн байр сууринд хүрсэн тул Төсвийн Байнгын хорооны хуралдаан үдээс хойш үргэлжлэх бололцоогоор хангагдлаа” гэлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.