УИХ-ын гишүүн миний бие чин сэтгэлийн мэндчилгээ илгээж байгааг хүлээн авна уу
2011.07.09

УИХ-ын гишүүн миний бие чин сэтгэлийн мэндчилгээ илгээж байгааг хүлээн авна уу

Эх орны хойтор нутагт амьдран суугаа Хөвсгөл нутгийн ахан дүүс болон нийт Монгол түмэндээ Монголын үндэсний их баяр наадмын 90 жилийн ойн мэнд, Хөвсгөл аймаг байгуулагдсны 80 жилийн ойн баярын мэндийг хүргэн УИХ-ын гишүүн миний бие чин сэтгэлийн мэндчилгээ илгээж байгааг хүлээн авна уу.

Хатан зоригт, мятрашгүй тэтцэгч, алдар суу нь үеийн үед мандан бадарч, Монголын ард тумний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн Шадар ван Чингунжаваараа овоглосон нутгийн ах дүү нар, ахмад буурлууд, малчид, сэхээтнүүд, хүүхэд багачууд та нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан, эвтэй найртай, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УИХ-ЫН ГИШҮҮН ЦЭРЭНПИЛИЙН ДАВААСҮРЭН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.