Нийслэлийн төсвийг 120 тэрбум төгрөгөөр бууруулжээ
"Төсөв анхнаасаа хэт хөөсөрсөн бодитой байж чадаагүйтэй холбоотой"
Нийслэлийн энэ оны төсвийн орлого 130 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тодруулбал, татвар төлөгчдийн төвлөрүүлэх орлогыг өндөр тооцоолсон, дуудлагаар худалдах ёстой газруудыг бүрэн худалдаж чадаагүй, хотын албан татварын орлого буурсан гэх мэт шалтгаанаас үүдэн төсвийн орлого ийнхүү тасарсан байна.
Тиймээс 2016 оны төсвөө тодотгож, зардлаа багасган, орлогоо нэмэгдүүлэх төслийг хотын дарга НИТХ-д танил- цуулсан. Энэ дагуу НИТХ-ын аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, 120 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан юм.
Одоогоор хотод татвар төлөх ёстой аж ахуйн нэгж, байгууллагын татварыг тодотголоор 30 гаруй тэрбум төгрөг гэж тооцжээ. Учир нь энэ оны эхэнд тооцоолсноос 5000 гаруй аж ахуйн нэгж татвараа төлөөгүй, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Эдгээр нь ихэвчлэн барилга, уул уурхай, худалдааны салбарын байгууллага аж.
Хотын албан татварыг авч эхэлснээс хойш 2.9 тэрбум төгрөг л хотын төсөвт төвлөрчээ. 130 тэрбум төгрөгөөр төсөв тасарсан нь 2016 оны нийслэлийн төсөв анхнаасаа хэт хөөсөрсөн, бодитой байж чадаагүйтэй холбоотой гэв.
Уг нь тодотголоор 6.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн төсвийн 35 хувийг эзэлдэг газрын Хотын татварыг авснаас хойш 2.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ дуудлага худалдаа энэ онд бүтэлгүйтэж, үлдсэн хугацаанд 10 тэрбум төгрөгийг эндээс олохоор төлөвлөсөн байна.
УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлээс сонгогд- сон гишүүдтэй уулзаж, төсвийн байдлыг танилцуулсан байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хот 2012 онд 348.2 тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлж байсан бол
Энэ оны эхэнд тооцоолсноос 5000 гаруй аж ахуйн нэгж татвараа төлөөгүй байна.
2016 онд 69.6 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Төсвийн орлого жил ирэх бүр өсч байгаа ч өнөөдрийн байдлаар 130 тэрбум төгрөгөөр тасраад байгаа юм. Гэхдээ нийслэлийн удирдлагын зүгээс ирэх оны төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хуваарилж, бүтээн байгуулалтын ажлыг таслалгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.