Ц.Даваасүрэн: Авъяастай, мэдлэгтэй иргэдээ эх оронд нь ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ
2010.07.19

Ц.Даваасүрэн: Авъяастай, мэдлэгтэй иргэдээ эх оронд нь ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

УИХ-ын найман гишүүн Гадаадад амьдарч байгаа өндөр мэргэжилтэй монголчуудыг эх оронд нь ажиллуулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Тэд төсөлдөө санал авахаар Засгийн газарт өнгөрсөн  баасан гаригт өргөн барьсан байна. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн хуулийн төслийнхөө талаар танилцуулнауу?

-Байгалийн баялаг, уул уурхайн хөгжлийг дагасан эдийн засаг, бизнесийн салбарын тэлэлт араасаа олон төрлийн салбарыг хөгжүүлэх, шинэ технологийг эзэмших шаардлагыг дагуулна. Зарим салбарын хувьд бид хол хоцорчихлоо. Арай дөнгүүр гэх барилгын салбараа л харъя. Зургийг нь гаргахдаа хаана, юу байрлуулахаа тооцон зураглаж, холбоо, цахилгааны зургаа хийдэг ч барихдаа угсраад явчихаж байна. Ингээд барьсан хойноо ханаа өрөмдөн цоолж холбоо, цахилгааны утсаа сүвэлж байх жишээтэй. Интерьер, дизайны хөгжил үндсэндээ алга. Гудамж, талбайгаа тохижуулахдаа нэг мөр шийдэж чадахгүй, төмөр сараалжин хашаагаа хүртэл жил бүр сольж байна. Нарийн технологийн салбарт их хоцорч яваа даа. Энэ бүхэнд гадаадаас мэргэжилтэн авч ажиллуулна гэвэл нөгөө баялгаасаа олсон хэдэн бор төгрөгөө цацаад дуусна. Тиймээс гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшиж тэр чиглэлээрээ нэр хүнд бүхий байгууллагуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан иргэдээ цалин, хангамжийг нь шийдээд эх оронд нь ажиллуулах хэрэгтэй гэсэн агуулгаар хуулийн төсөл боловсрууллаа. Ийм аргаар Солонгос, Хятад зэрэг орнууд шинээр хөгжүүлэх салбараа босгож, шинэ технологийг нутагшуулдаг. Бидэнд байгаа нэг давуу тал бусдын бий болгосон сайн туршлагыг хуулж, өөрийн онцлогт тохируулж хэрэглэх юм.

-Гадаадад амьдарч, мэргэжлээрээ үнэлэгдэн нэр хүнд бүхий байгууллагуудад ажиллаж байгаа манай улсын хэчнээн иргэн байдаг бол. Энэ талын судалгаа тооцоо бий юу?

-Ийм судалгаа байхгүй гэхэд болно. Төрөөс, татвар төлөгчийн хөрөнгөөр сургасан хүмүүсийнхээ ч араас хөөцөлдөж, судалгаа гаргасан юм алга. Төрийн бодлого сулхан байдгийн нэг жишээ энэ. Төр, хувийн санхүүжилтээр гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшин ур чадвараа үнэлүүлэн ажилладаг юм байна. Төрийн тэтгэлгээр 1100 гаруй хүнийг өндөр хөгжилтэй орны нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад сургахаар илгээсэн байна. Үүнээс тал нь эргэн ирж эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явахад 200 гаруйг нь хаана байгааг ч мэдэхгүй болсон байна. Тэр хэд нь эх , орноо хөгжүүлэх гэж зүтгэж яваа энд байгаа хэдийнхээ ажлыг интернэтээр шүүмжлээд л явж байх шиг. Монгол зан юм даа. Нэг талаасаа аргагүй юм. Бид хүний ур чадвар, оюуныг үнэлж чадахгүй, тэнд олж байгаа орлогыг нь өгдөггүйтэй бас холбоотой.

-Таны ярьж байгаагаар эдгээр иргэнээ Монголдоо ажиллуулах талаар төрөөс анхаарч өндөр цалин өгөх нь дээ?

-Ингэж ойлгож болно. Гадаадад амьдарч байгаа өндөр боловсролтой, ажлын туршлага хуримтлуулсан иргэдээ амьжиргааны орлогыг нь бууруулахгүйгээр тухайн оронд авч байсан цалин хөлстэй дүйцүүлэн тооцсон цалин өгч ажиллуулах харилцааг энэ хуулиар зохицуулах юм.

Энэ хуулийн төсөлд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг заалт орсон болов уу. Яг ямар асуудалд чиглэсэн заалт юм бэ?

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнуудын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зайлшгүй шаардлагатай, ашиглаж байсан лаборатори, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө худалдан авч, тээвэрлэн авчрахад гарах санхүүжилтийг төрөөс хариуцах заалт орсон байгаа. Манай судлаачид гадаадад суралцаж байгаад төгсөхөд юм уу түр хугацаагаар ажиллаж байгаад буцахад нь хэрэглэж байсан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй үнээр, үнэ төлөхгүйгээр авах гэхээр төлбөр, татварыг нь төлж чаддаггүй. Намайг Боловсролын яа-манд ажиллаж байхад ийм асуудал гардаг байсан. Тэдний гадаадаас авчирч байгаа лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн татвараас нь чөлөөлж байхаар хуул ийн төсөлд тусгасан. Мөн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зах зээлд эрэлттэй болох нь амьдрал дээр батлагдсан технологийн шинэ шийдлийг Хөгжлийн банкны урт хугацаатай хөнгөлөлттэй зээл, төсвийн хөрөнгө  оруулалтаар санхүүжүүлж байх заалт ч бий.

-Боловсролтой иргэдээ эх оронд нь татах зорилготой Засгийн газрын санаачлагаар эхлүүлэх гэж байгаа "Зөгийний үүр" хөтөлбөртэй энэ хууль хэрхэнхолбогдох бэ?

-Засгийн газрын тэр-гүүн хөгжлийн үзэл баримтлалдаа боловсрол ыг дэмжих асуудлыг түлхүү авч үзэж, ажил хэрэгч байдлаар хандаж байгааг дэмжиж байгаа. Энэ талаар бид санал солилцож үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Бидний хувьд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх нь гэж ойлгож болно. Засгийн газрын тэргүүн боловсрол, оюуны үнэлэмжийг дэмжиж байгаа нь сайн зүйл.Тэр тусмаа"Р1Г биш ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж байгаа нь талархууштай. Үр дүн гарна шүү.

-Хөгжихэд бидэнд юу саад болоод байна вэ?

-Олон жишээ татаж бол-но. Тухайлбал, бидний асуудалд хандах хандлага, шийдвэр гаргах арга зам буруу байдагтай холбоотой гэж боддог. Өөрөөр хэлбэл, асуудалд хандахдаа ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа, төлөвлөлт хийхгүй дутуу хагас дуулсан, сонссон хэмжээндээ шийддэгт учир дутагдал байна. Уг нь зөв чиглүүлээд өгвөл монголчууд онцгой авъяастай хүмүүс. Бүх үндэстэн тэгж бодож, төсөлж амьдардаг байх. Гэхдээ амьдрал дээр биднии энэ давуу тал олон зүйлээр илэрч байдаг. Тухайлбал, бид жижиг үндэстэн гэхэд математик, физик, шатраар олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргадаг. Спортоор гэхэд олимпт хэдэн арав, зуун сая хүнтэй орныг ардаа орхидог гээд бахармаар зүйл олон. Одоо бид дан ганц Чингэсээ ярьж, хөх тэнгэрт залбирч, намсрай уншуулаад хөгжихгүй нь тодорхой. Хөх толботой Монгол, Чингэс гэдэг нь бид нэгдэж, нягтарч нэг үндэстэн гэсэн бахархлаар эрхэм зорилгоо тодорхойлоод хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх ёстой.

Хөгжихөд бас нэг дутагдаад байгаа зүйл нь бие биедээ саад болохгүй, хүчтэй яваа нэгнийгээ хүлээн зөвшөөрч, дэмжээд, зүтгүүрээ болгоод хамтарч амьдрах соёл дутаж байх шиг. Үүнийг хүүхэд байхаас нь боловсролоор дамжуулж, иргэнших явцад нь шашин, уламжлалт зан заншлаар дамжуулан суулгах ёстой.

-Та боловсролыг хөгжүүлэхэд илүү ач холбогдол өгөх ёстой гэж нэлээн ярьдаг. Энэ хууль ч гэсэнэнэ чиглэлд хийж байгаа нэг алхам байх. Үүнээс өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ

-Өнөөдрийн яриад, шүүмжлээд байгаа муу гэсэн зүйлүүдийг арилгаж, хүсээд байгаа хүмүүнлэг, хангалуун нийгмийг зөвхөн боловсрол л авчирч өгнө. Бурхан шиг буянтай, ухаантай сайн хүн олж сонгох гэж олон ч удаа мунгиналаа, муу ажилласныг нь зад шүүмжиллээ. Амьдрал ядуу байдгаараа, дараагийн сонгуулийг үлээгээд л сууж байна. Тиймээс байгалийн баялгаас олдох мөнгөө эхлээд боловсролд зарцуулах нь алс ирээдүйдээ үр дүнгээ өгнө. Энэ хуулийг санаачилсан бидний хэсэг гишүүд ирэх жилээс эхлээд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд амжилттай суралцаж байгаа гоц авъяастай хүүхэд, залуучуудаа гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуульд тусгай гэрээ байгуулж, сургах хөрөнгийг төсөвт тусгах бодолтой байна. Ер нь авъяас, ур чадвартай иргэнээ дэмжиж байж хөгжихөөс худал бурж сайхан ярьсан, зальжин, өөрийн гэсэн бодолгүй эрх мэдэлтэнд долигоносон хүмүүс эх орноо хөгжүүлэхгүй. Одоогийн боловсон хүчний тополцоо, томилгоог харахаар "миний хүн" гэсэн шалгуур л харагдаад байгаа нь нууц биш шүү дээ. Үүнээс хэсэг бүлэг хүмүүс хожиж, нийтийн эрх ашиг хохирч байгаа. Ийм гажиг замаар юунд ч хүрч, ямар ч ажил хийж болно гэж төсөөлдөг болчхоод байна. Өөрөө асуудлын мөн чанарыг мэдэж, учрыг нь ойлгож байж бусдыг зөв чиглүүлнэ үү гэхээс биш сайн мэргэжилтнүүдээр дамжуулаад зохион байгуулаад зөв удирдаж, хөгжүүлнэ гэж байхгүй. Сул хүмүүс төрд байршиж эхэлсэн нь өнөөдөр төр суларсан гэдэг шүүмжлэлийг араасаа дагуулсан гэж боддог.

-Үүнийг яаж залруулах юмбэ?

-Төрийн албанд "чадах болов уу" гэж эмээж очоод, яваандаа хэн ч юм хэлэхгүй болохоор "чадах юм байна" гээд итгэчихэж байгаа нөхдүүдийг ажил, үүргээ хэр гүйцэтгэж байгааг хянадаг, дүгнэлт гаргадаг гүйцэтгэл, үр дүнгийн төрийн аудитын тогтолцоог бий болгох ёстой. Бусад орны туршлагыг харахад ийм замаар хариуцлагын тогтолцоог төрийн албанд төлөвшүүлсэн байдаг юм билээ. Гадаадад сурч боловсроод ирсэн зөв ёс суртахуунтай олон залуу гадуур ажилгүй явж байна шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.