Ц.Даваасүрэн: Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр экс Ерөнхийлөгчийг хардах юм даа
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооныдарга, МАХН-ын"Уламжлал-шинэчлэл-Ардчилал-Шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Танай нам Их хурлынхаа товыг зарлаж, намын нэр, үзэл баримтлалаа өөрчлөх ту-хай ярьж эхэлсэн. Жигүүрийнхэн энэ талаар байр сууриа илэрхийлсэн байсан. Энэ талаар тодруулна уу?
-Нэрний хувьд өөр шинэ нэр авах биш хуучин нэрээ сэргээх тухай асуудал гэж ойлгож байгаа. Нэрээ оролдохын тулд бодит шалтгаан, үндэслэл байх ёстой. Иргэдийн дунд намын нэр хүнд гялалзтал өсөхгүй, олон түмний дэмжлэг буурсны учир шалтгаа-ныг нэр, үзэл баримтлал гэхээсээ итгэл, үнэмшил хүлээж чадахгүй байгаатай холбовол бодит байдалтай илүү нийцнэ. Нэрэнд нь дургүй л байсан юм бол 2008 оны сонгуульд нам яагаад үнэмлэхүй ялалт байгуулсан юм гэсэн асуулт бас гарна. Ард түмэн манай намд итгээд л саналаа өгсөн хэрэг. Тиймээс итгэл хүлээж ажиллах нь чухал байгаа биз. Итгэлийн цаадах үнэлэмж нь ард иргэдийн амьдрал сайжирч байгаа эсэхээр л хэмжигдэнэ. Нэрт философич Күнз "Иргэдийнхээ итгэлийг олж чадахгүй юм бол төр(нам) ямар нэртэй байх, эсвэл ямар бодлогыг юу гэж нэрлэх нь хэнд ч сонин бус иргэд төрийг дээрэмчдийн бүлэг гэж үздэг" гэж хэлсэн байдаг. Залуучууд "хувьсгалт" гэсэн нэрээс цэрвээд дур-гүйцээд байгаа юм болэрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ эхлэхдээ өгч байсан анхны нэрээ сэргээгээд явж болох л доо. Монголын Ардчилсан Нам, Монгол Ардын Нам хоёрын аль аль нь МАН гэж товлогдох биш үү. Эндүүрэх хүн ч гарч мэднэ. Гэхдээ нэр өөрчлөх нь аминд тулсан чухал асуудал биш болов уу. Ард түмний итгэл авахгүй бол уянгалсан сайхан нэрийг алтаар бичээд ч санал авахгүй сөхрөөд өгнө.. Тиймээс жигуүрийн зохицуулах зөвлөлийн хурлаас МАН нэрээ сэргээж болно. Гэхдээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэдэг нийгмийн чиг баримжаатай зүүний үзэл баримтлалаа хадгалж явах ёстой гэж үзэж байгаа. Жигүүр намын Их хуралд санал бодлоо хүргүүлнэ.
-Танай нам үндэсний ардчилсан эсвэл нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай зүүний төвийн нам болно гээд яриад байх шиг байна. Аль үзлийг нь баримтлах гээд байгаа юм бэ?
-Энэ олон үзэл баримтлалын алийг нь сонгох гээд байгааг ойлгохгүй төөрөлдчихөөд сууж байна. "Баруун, зүүнийх ч биш энэ хоёрын аль алинаас нь. авсан төв үзлийг чигээ болгоно ч гэсэн яриа гарсан. Баруун, зүүний гээд байгаа үзэл баримтлалыг товчоор хялбархан тайлбарлавал баруун нь үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжсэн улс төр, эдийн засаг, татварын тогтвортой тогтолцоог бий болгодог. Зүүний үзэл баримтлал нь баян хэсэгтээ өндөр татвар ногдуулж нийгэмд баян, ядуугийн ялгаа хэт гаргахгүй байхад чиглэсэн тогтолцоог бий болгохыг зорьдог гэж болох юм. Манай орны хувьд жижиг эдийн засагтай, хэрэглээний зах зээл багатай учраас бизнес эрхлээд, ашигалаад амьдралаа өөд нь татаад явахад хүнд замыг туулна. Зарим нэг нь явцын дунд дампуураад ашиг олох гэснээсээ дор юм болж өрөнд унадаг. Гэтэл хэрэглээний асар том зах зээлтэй Хятадад бизнес эрхлэх зөвшөөрөл олоод авчихвал дампуурна гэж бараг үгүй. Амьдрал нь дээшлээд цааш хөгжөөд явдаг. Иймд төрийн зохицуулалттай, нийгмийн чиг баримжаатай хөгжлийн загвар манай оронд илүү тохиромжтой, үр дүнгээ өгөх магадлал өндөр байгаа биз. Энэ бол зүүний гээд байгаа үзэл баримтлалд багтаж явдаг. Миний хувьд нийтлэг эрх ашгийг эрхэмлэдэг нийгмийн чиг баримжаатай үзлийг дэмжиж намд элссэн учраас түүгээрээ л үлдэнэ.
-Танай жигүүрийнхэн XXV Их хурлын шийдвэр хэрэгжихгүй байна гэж их ярьдаг. Өмнөх хурлын шийдвэр бүрэн хэрэгжиж, тавьсан зорилтууд биелсэн үү. Ер нь энэ зорилт хэрэгжсэн эсэх нь дараагийн Их хурал хуралдах үед хамаагүй байдаг юм уу?
-Хамааралгүй гэвэл дэндүү хариуцлагагүй явдал болох байлгүй дээ. Тэр тусмаа бодлоготой, зорилготой том намын хувьд зайлшгүй байх асуудал гэж бодож байна. Их хурлаас тавьсан зорилтууд хэрэгжсэн эсэх талаар намын удирдлагын тайланг сонсч, дүгнэж ярих ёстой. Тэгэх ч байх. Хэрэгжээгүй бол учир шалтгааныг тодруулж, хариуцлагаа яриад, өмнөх шийдвэрүүдээ үргэлжлүүлэх эсэхээ шийдээд явна. Хэрэгжсэн бол дараагийн эрхэмлэх зорилтуудаа тодорхойлоод явдаг биз дээ. Их хурлыг зөвхөн дарга сонгодог хурал гэвэл хийсвэр ойл\голт болно. Намын XXV Их хурлаас боловсон хүчний тухай болон намын гишүүдийн ёс зүйн тухай олон чухал асуудлыг утсгасан нэлээд олон зүйл, заалт бүхий тогтоол гарсан байгаа. Харин хэрэгжсэн үү гэдгийг нь ярих асуудал. Үнэхээр шилдгээ сонгодог шударга боловсон хүчний тогтолцоотой болж ёс зүйн алдаа гаргасан гишүүддээ хариуцлага тооцдог болсон гэвэл худал хэлсэн болно. Олон нийтэд энэ элдэв томилгоо, зарим ёс зүйгүй үйлдэл илт л байгаа. Манай жигүүрийн зүгээс өмнөх Их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг сонсох талаар мөн тодорхой асуудал тавина.
-Өмнө нь танай жигүүрээс байсхийгээд мэдэгдэл гаргадаг байсан санагдана. Сүүлийн үед энэ нь татраад байх шиг.
-Хамгийн сүүлд Ерөнхий сайд С.Батболдод улс төрийн хариуцлагыг нь давхар хүлээллэх үүднээс намын даргыг өгөх асуудлаар манай жигүүр мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайд С.Батболд намын даргын үүргээ ч хүлээж авсан. Түүний ажлын үр дүнг нь харалгүй, маргаашнаас нь болохгүй байна гээд шүүмжлээд эхэлбэл инээдэмтэй хэрэг болно оо доо. Тодорхой хугацаанд ажлын үр дунг нь харах ёстой. Тэгээд ч бас нэг үеийн нөхрийн хувьд дэмжих нь хүний ёсны хэрэг. Нөгөө талаар жигүүр намын бүтцийн байгууллага учраас хөндлөнгөөс хараад зөвхөн шүүмжлээд гүйгээд байж болохгүй л дээ. Удирдлалыг шүүмжилж, намаа бужигнуулахыг жигүүрийн хийх ганц ажил гэвэл өрөөсгөл болно. Шүүмжлэлтэй асуудал дээр бид дуугүй суухгүй, жигүүр байх үүргээ биелүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
-Тухайлбал, ямар асуудлууд?
-Намын ерөнхий нарийн бичгийн дарга намын дэргэдэх байгууллагуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс зүүний хүчний холбоог тэргүүлэх нь зохисгүй байна. Айл гэрээр бол намын дарга, ерөнхий нарийн бич гийн дарга хоёр чинь аав, ээж хоёр нь учраас хүүхдүүдээ алаг үзэж болохгүй биз дээ. Үүнийг ойлгож байж энэ том намын хүлээн зөвшөөрөгдсөн лидер болно. Түүнээс биш нэг хэсгийг нь хайрлаж, халамжлаад байвал яаж ийм тув-шинд харагдах вэ. Үүнийг зөвөөр тусгаад, шийдээд явбал өөрт нь хэрэгтэй. Би сайн үйлийг нь дэмжсэн шиг дэмжээд, буруу зүйл дээр нь хатуухан хэлээд явна. Нөлөөтэй байх үед нь бөхөлзөн долигонож, элдэв хов зөөж гүйчихээд хэцүү үед нь хаяад явдаг хүн би биш.
-Танай нам залуучуудад хандсан бодлого түлхүү явуулна гэсэн өнгө аяс ажиглагдах боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байдаг бэ?
-Мэдээж хэрэг улс төрийн аль ч хүчин залуу үе рүүгээ анхаарлаа хандуулж бодлогоо чиглүүлэх ёстой. Энэ талаар манай намын одоогийн удирдлага санаачилгатай ажиллаж байгааг зөв гэж бодож байна. Гэхдээ манай намын бусад улс төрийн хүчнээс давуу хүчин зүйл нь болж явдаг амьдралын баялаг туршлага-тай, намдаа үнэнч ахмадууддаа яаж хайхрамжгүй хандаж болохов. Тэгвэл нам нэг тулгуургүй болж ганхаж эхэлнэ. Үнэндээ одоо цагт жирийн хүгд, тэр тусмаа тэтгэврийн хөгшинд нам ямар хэрэгтэй юм бэ. Хөдөө суманд уулзалт хийж байтал намын ахмад гишүүн, нэг хөгшин босч ирээд их садин зүйл хэллээ. "Ах нь нэгдэлд хариуцлагатай ажил хийж Ху намдаа 27 жил гишүүнээр явсан хүн. Насны эцэст намба алдаад яахав гээд намаа сольсонгүй, саналаа өгсөөр ирлээ. Намын нэр соливол тэр шинэ намд чинь элсэхгүй шүү. Надад хэдэн малаа маллахад нам хэрэггүй болсон цаг шүү дээ" гзсэн юм. Тиймээс намын нэр өөрчлөх тал дээр анхааралтай хандаж, цаг хугацаа, тохироо нь бүрдэхийг ха-рах ёстой юм шиг санагдсан. Ахмадуудынхаа дэмжлэгийг алдаад эхэлбэл хэцүү байдалд орох нь тодорхой шүү дээ. Тэр намаас зохиодог ажил, улс төрийн сонгуульд тэд л идэвхтэй очиж саналаа илэрхийлдгийг тооцохгүй байж болохгүй.
-Танай жигүүрийнхэн намын бодлого, шийдвэр гаргах түвшинд оролцоо байдаггүй гэж сонссон. Ер нь жаахан шоовдорлогдоод байна уу даа?
-Жигүүр намын шийдвэр гаргах түвшинд ямар ч оролцсю байхгүй нь үнэн. Удирдах зөвлөл болон намын бусад бүтцийн байгууллагуудад байсан төлөөллүүдийг нь байхгүй болгосон юм билээ. Шоовдорлогдоно ч гэж юу байхав. Ер нь биднээс цэрвээд байх шиг байдаг юм. Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой дургүй гэдэг л болоод байх шиг. Намаа олон түмний итгэл хүлээсэн, хариуцлагатай улс төрийн хүчин байгаасай гэсэн сэтгэлээр манай жигүүрийнхэн хандаж, болохгүй байгаа зүйлийг нь шууд хэлчихээр л эмзэглээд байдаг шиг байгаа юм. Бидний үг бол намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд байгаа бодол, санааны илэрхийлэл байдаг. У г нь түүний оронд алдаагаа засаад явдаг бол олон түмний намд итгэх итгэл үнэмшил дээшилнэ шүү дээ.
-Танай намыг дэргэдэх байгууллагуудынхаа удирдлагуудыг өөрчилж өөрсдийн хүнээ тавих ажлаа эхэллээ гэж харж байгаа. Мэдээж МАСЗХ-ны нэрийг өөрчилж, даргыг нь сольсныг хэлж байна л даа. Удахгүй эмэгтэйчүүд, ахмадын байгууллагынхаа удирдлагуудад өөрсдийн хүнээ тавих болов уу. Энэ тал дээр танай жигүүр санал гаргасан уу?
-Үгүй юм байна. Жигүүрийн хувьд тийм асуудал тавиагүй. Эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын удирдлагыг өөрчилнө гэсэн яриа сонссон. Шупуухан хэлэхэд энэ бол буруу алхам шүү дээ. Өөрчлөгдсөн хүмүүс өөрсдөө, тэднийг дэмждэг нөхдүүд нь ийм арга хэмжээнд дуртай байхгүй. Хөндлөнгөөс харж байгаа олонхи ч алга ташиж хүлээж авахгүй байх. Тиймээс нэг хувь заяатай гэдгээ ойлгож, зөвшилцлийг эрхэмлэж, зорилгоо нэгдмэл үйл ажиллагагаараа хангах ёстой. Шүүмжлэл, цөөнхийн хяналтаас эмээж нөгөө улс төрийн хүчиндээ хайр зарлаад, үнэт зүйлсээ алдаад, дундаасаа дайсан хайж журмын нөхдөдөө хатуурхаад байвал яаж хүчтэй улс төрийн хүчин байх юм. Харин намын гишүүд, дэмжигчдийнхээ нэгийг ч гэсэн алдахгүйн төлөө зүтгэж, хүндэтгэлтэй хандах нь чухал юм.
-МАХН-ын шинэчлэл-ухрах уу, урагшлах уу гэсэн уулзалт хэлэлцүүлэгт жигүүрийнхэн голлох уүрэгтэй оролцож байх шиг. Энэ нь уулзалтын ард байгаа Н.Энхбаяр гэдэг хүндээ байна уу. Ер нь намын хуучин дарга Н.Энхбаярыг жигүүрийнхэн илт дэмжээд байгаа юм аа даа?
-Жигүүрийн зүгээстийм уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй Манай ганц нэг хүн очиж, өөрийн хувийн байр сууриа илэрхийлэх асуудал бол жигүүрийн байр суурь биш шүү дээ. Жигүүр намын Их хурал, намын нэр, үзэл баримтлалын талаар байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Бид хэн нэгэн удирдлагыг дэмжих гэж гарч ирээгүй. Энэ бол жигүүрийн эхнээсээ илэрхийлсэн байр суурь. Юм л бол хойд захын хар овоохой гэдэг шиг, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хардаж сэрдэх юм аа даа. Жигүүрийн зүгээс албан ёсоор хамтарч ажиллахаар тохирсон зүйл байхгүй.
-Ер нь танай жигүүр цаашид ямар чиг баримжааг барьж ажиллах гэж байна?
-Намынхаа эрхэм зорилго, нэгдмэл эрх ашгийг хангахын төлөө ажил хэрэгч байр сууринаас хандаж, үйл ажиллагаагаараа дэмжихийг эрхэмлэнэ. Харин алдаа дутагдлаа ил тод ярьж, цаг алдалгүй засч байж олон нийтийн итгэлийг хүлээсэн хариуцлагатай улс төрийн грл хүчин байна гэж үздэг.Жигүүрийн зүгээс намаа гурван үеийн тагш төлөөлөл дээр суурилсан хариуцлагатай улс төрийн хүчин байлгахын төлөө ажиллуулна гээд эрхэмлэх зургаан зүйлээ тодорхойлсон. Жигүүрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэвэл манай www.jiguur.mn website-д зочлоорой. Ер нь намаа хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоо илэрхийлдэг арга хэрэгсэл болгохгүй.
Я:Мөнгөнцэцэг