ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж салбарын агентлагуудад ажиллаа
2012.02.14

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж салбарын агентлагуудад ажиллаа

Маргааш Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр салбарын зарим агентлагуудад  ажиллаа. Тэрээр салбарын хэмжээнд хийгдэж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын явцтай оны эхэнд биечлэн танилцаж, цаг хугацаанд нь шуурхай, чанартай гүйцэтгэхийн тулд цаашид авах арга хэмжээний талаар холбогдох газруудын удирдлагуудтай харилцан санал солицжээ. Эхний ээлжинд ИНЕГ, МИАТ ХК, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зэрэг улсын эдийн засагт чухал үүрэгтэй томоохон байгууллагуудад ажилласан түүнийг дэд сайд Т.Пүрэвдорж болон холбогдох газрын удирдлагууд дагалдлаа.

Ц.Дашдорж харъяа газруудын ажилтай нь зөвхөн танилцаад өнгөрөх бус албан байгууллагуудын нийт хамт олонтой уулзалт хийж, харилцан санал солилцон тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн юм. Салбарын тэргүүн ойрын хугацаанд харъяа агентлаг, газруудад ажиллахаар төлөвлөж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.