2008.11.03

Д.Оюунхорол гишүүн Завхан нутгаа зорилоо

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соел, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол анхныхаа томилолтоор төрсөн нутгийнхаа иргэд сонгогчидтойгоо уулзахаар Завхан аймаг, Тосонцэнгэл сумыг зорилоо.

Д.Оюунхорол УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дагуу "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай", "Ашигт малтмалын тухай", "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай", "Төсвийн байгууллагын удирдлага санхуүжилтийн тухай," Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай" хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар, улс орон, дэлхийн дахины эдийн засгийн амьдралд гарсан их өөрчлөлтийн ярилцах юм байна.

Мөн Завхан нутагт хийх уулзалтаараа Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2009 оны төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах зэрэг чухал асуудлуудыгхэлэлцэж буй энэ үед нутгийн, хөдөөгийн ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг сонсохоор явж байгаа нь нэн онцлогтой аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар тодорхой саналуудаа хөдөөгийн хүн, иргэдтэйгээ хуваалцах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.